Таны хоол боловсруулалтыг сайжруулж, өдөрт хүндрэх тоог тань нэмэгдүүлэх онцгой жор

Анзаараад байхад сүүлийн үед охид бүсгүйчүүд маань гэдсээ цэвэрлэх гэж төрөл бүрийн эм бэлдмэл, цай уудаг болсон байна лээ. Гэхдээ энэ нь сүүлдээ таныг заавал тэр цай бэлдмэлээ уухгүй л бол хүндэрч чадахгүй, бие хүнд оргиж хэцүү болгодог сөрөг талтай.

Дээрээс нь та багагүй хэмжээний зарцуулах шаардлагатай болно. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ эрүүл монгол аргаар хоол боловсруулах системээ сайжруулж, илүү олон хүндэрч гэдсээ цэвэрлэх жорыг хүргэж байна. Магадгүй энэ жорыг зарим хүмүүс мэддэг, бүр хэрэглэдэг ч байж болох юм. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Орц:

  • Арвайн гурил
  • Ориг шар тос (масло болон ямар нэг төрлийн транс тос биш шүү!)

  • Бор сахар
  • Бага хэмжээний үзэм (үзэмний оронд дуртай жимсээ хийж болно). Үзэм юмуу ямар нэгэн хатаасан жимс хийчихээр хүүхэд дуртай иддэг.

Арвайн гурил нь эслэг ихтэй хүнс учраас ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхижүүлж, бүдүүн болон нарийн гэдэсний бактерийг дэмжиж өгдөг. Ориг шар тос нь витамин, амин хvчил ихтэй учраас ходоодны хана болон бактеруудыг тэжээж өгдөг.

Ер нь өглөөдөө ийм шар тостой арвайн гурил идээд, оройдоо ориг тараг уугаад байхад өдөр нь хүссэн ямар ч хоолоо идсэн асуудалгүй шингэнэ. Хэдэн хоног туршаад үзээрэй. Хоол шингээлт болон хvндрэх зэрэгт тань ямар өөрчлөлт гарахыг мэдрээрэй. Мөн найзууддаа хуваалцаарай

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!