Ахуйн цэвэрлэгээнд өндөр үр дүнтэй хүнсний бүтээгдэхүүнүүд: Дэлгүүрээс заавал үнэтэй бодис худалдаж авах хэрэггүй!

Бид заавал дэлгүүрээс зориулалтын үнэтэй бодис авах шаардлагагүй. Ердөө хөргөгчөө уудлахад л цэвэрлэгээ хийхэд хангалттай олон төрлийн бодис байдаг. Ингээд та бүхэндээ хүнсний бүтээгдэхүүнийг ахуйн цэвэрлэгээнд хэрхэн ашиглах тухай зааж өгье!

1. Кофены шаараар үнэр дарагчийг орлуулж болдог

Хэрэглэсэн кофены шаараа хаях гэж бүү яар! Учир нь үүгээр бүхий л төрлийн эвгүй үнэрийг арилгах үнэр дарагч хийж болно. Машиндаа, угаалгын өрөөндөө, ажлын өрөөгөө ч мөн кофены тааламжтай үнэрээр дүүргэх боломжтой. Жижигхэн таглаатай савны таглаанд жижиг жижиг нүх гаргаж, шүүрийн шанага шиг цоолно. Ингээд кофегоо дотор нь хийгээд хүссэн газраа байрлуулаарай.

2. Тасалгааны ургамлын навчийг гадилны хальсаар арчвал өнгө нь сэргэж гялалзана

Идсэн гадилны хальсаа хаялгүй гэрийнхээ ургамлыг арчлаарай. Навчийг нь арчиж арчилснаар өнгө нь сэргэж, шарлаж гандахаас ч мөн давхар хамгаалдаг. Энэ нь нөгөөтэйгүүр бордооны үүргийг гүйцэтгэдэг.

3. Оливийн тосоор модон тавилгыг өнгөлж болно

Модон тавилганы өнгийг сэргээхийг хүсвэл алчууранд багахан оливийн тос дусаагаад тавилгануудынхаа шороо тоосыг арчиж, өнгийг нь сэргээгээрэй. Маш гоё гялтганаж яг л шинэ мэт харагдана.

4. Муудсан төмсөө хаялгүй гутлаа зүлгээрэй

Авсан төмс бүрээс зоолттой хаягдал гардаг. Муудаж, нялцайсан төмсөө хаях гэж яаралгүй гутлаа өнгөлөөд үзээрэй. Ялангуяа арьсан гутлыг гялалзуулж, өнгийг нь маш сайн сэргээдэг. Түүнчлэн зураас, халцархайг ч мөн сайн далдалдгаараа онцлог шүү.

5. Хар перец хувцасны өнгийг сэргээдэг

Та заавал үнэтэй цайруулагч бүтээгдэхүүн авч мөнгөө үрэх хэрэггүй. Түүний оронд цайвар хувцаснуудаа хийгээд дээр нь багахан хар перец хийчих. Хувцасны өнгийг сэргээхээс гадна, толбыг ч мөн сайн арилгана.

6. Дагтаршсан толбыг сода болон цагаан цуугаар арилгана

Удаж, дагтаршсан толбо нэг их асуудал биш. Гэхдээ таниад цагаан цуу болон сода байгаа нөхцөлд шүү дээ. Тус бодисууд хоорондоо нийлж, толбо, хир хашраагч болон хувирдаг. Одоо мэдсэн болохоор гэрийхнээ хир буртгийг үүгээр арилгаарай.

7. Шүршүүрийн зэвийг цагаан цуугаар арилга

Шүршүүрийн толгой зэвэрч, өнгөө алдсан бол та гялгар уутанд цагаан цуу хийгээд түүнийгээ шүршүүртээ углаж 30 минут орчим байлгах хэрэгтэй. Дараа нь усаар зайлахад яг л шинэ мэт гялалзана.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!