Энэтхэг бүсгүйчүүдийн өдөр тутамдаа хэрэглэдэг үсийг өтгөн, гялалзсан болгох аргууд

Хүний үс стресс, буруу арчилгаа зэрэг олон хүчин зүйлийн улмаас хагтах, хугарч унах, гэмтэх гэх мэт асуудлуудтай тулгардаг. Тийм ч учраас заримдаа үсээ эрүүл намирсан болгохын тулд санхүүгээ зарлагадан их үнэтэй бүтээгдэхүүн авах хэрэг гардаг. Гэхдээ заавал ийм төрлийн бүтээгдэхүүн сонгохгүйгээр энгийн бөгөөд үр дүнтэй дээрээс нь мөнгөнд хэмнэлттэй арга болох Энэтхэг үс арчилгааны зөвлөгөөг танд санал болгож байгааг дараах мэдээллээс хүлээн авна уу.

Хүйтэн усаар зайлах

Үсээ угааж дуусаад халуун бүлээн усаар зайлвал хуйхан дахь бүх тосыг уусгаж үс байгалийн тэжээлээр дутагдах талтай. Тиймээс заавал хүйтэн усаар зайлах ба энэ нь давхар чийгшлийг хадгалах нөлөөтэй аж. Харин зөвхөн угааж байх үе буюу шампунь хэрэглэж байхдаа халуун усаар угааж болно гэж мэргэжлийн салоны үсчид зөвлөж байна.

Өдөр бүр хуйхандаа 4 минутын массаж хийх

Үсний бат бөх байдлыг хангаж, ургалтыг нэмэгдүүлэхийн тулд наад зах нь 24 долоо хоногийн турш өдөрт 4 минут хуйхандаа массаж хийх шаардлагатай аж. Түүнчлэн үр дүнг илүү нэмэгдүүлэхийг хүсвэл толгойн тосон массаж хийх хэрэгтэй.

Хуйхны онцлогт тохирсон тос хэрэглэх

Хуйх хуурайших болон хагтах нь өөр өөр тусдаа асуудал учраас эхлээд хуйхандаа анхаарал хандуулах ёстой. Тухайлбал

  • хуурай хуйханд – зуун наст
  • тослог хуйханд – нимбэгний агууламжтай тос
  • эмзэг мэдрэмтгий хуйханд – сарнай болон зандан модыг цайвар шавартай хослуулсан тос хэрэглээд үзээрэй.
  • харин дагз, хуйхаар халуун мэдрэгдэж хөөрч байвал хенна будгийг олон төрлийн амин дэмтэй хольж түрхэх шаардлагатай.

Анхилуун үнэрт цэцгийг усанд хандлан хэрэглэх

Үсээ угаахдаа хүйтэн усаар угаах ёстойг бид дээр дурдсан. Ингэхдээ нэмэлтээр хуйхыг тайвшруулж, үсэндээ тааламжит үнэр шингээхийн тулд цэцгийн ханд бэлтгэн хүйтэн устай хольж угаахад хүссэн үр дүнгээ мэдэрнэ хэмээн Энэтхэг мэргэжилтнүүд үзжээ. Үүний тулд:

  • сарнайн дэлбээ
  • мэлрэг цэцгийн нахиа
  • зөгийн бал
  • хибискус цэцгийн дэлбээ зэрэг ургамлууд хэрэгтэй бөгөөд халуун усанд дэвтээн хандлахад сайхан үнэр нь бий болох болно.

Үсэндээ эмчилгээ хийлгэсний дараа сэнс хэрэглэхээс зайлсхийх

Энэтхэг үс арчилгааны аргад үсээ зүгээр л байгалийн жамаар нь хатаахыг зөвлөдөг ба үсний маск тавихаасаа өмнө үсээ сайтар угаах хэрэгтэй талаар дурджээ.

Хуйханд массаж хийсний дараа 20 минут амраах

Хуйхандаа тосон массаж хийж дуусмагцаа угаах нь төдийлөн зөв сонголт биш гэнэ. Үүний оронд массажны дараа 20 минут толгойгоо амраагаад угаавал илүү үр дүнтэй. Түүнчлэн хуйханд массаж хийхдээ давхар хүзүү, мөрөндөө ч бас иллэг хийж болохыг зөвлөж байна.

Ногоон цай уух

Ногоон цай нь биеийг хоргүйжүүлэхээс гадна үсэнд ч мөн адил эерэг нөлөөтэй байдаг. Учир нь ногоон цай өсөлтийг өдөөдөг тул үс бат бөх, урт ургахад тустай аж. Тиймээс өдөр тутамдаа уг цайг хэрэглэж сарнайн устай хамт уувалмаш сайн нөлөөтэй гэдэг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!