Таныг хамгийн шилдэг нь болгож харагдуулдаг биеийн хэлэмжүүд

Биеийн хэлэмж бол таны хэн гэдгийг үгнээс чинь ч илүү нотлоод өгдөг зүйл. Ялангуяа та олон нийттэй харилцах ажил, удирдах ажил хийдэг бол дараах биеийн хэлэмжүүдийг өөртөө хэвшүүлээрэй.

1. Зөв дараалал

Тантай ярилцаж буй хүн хамгийн эхлээд таны нүд, гар, зогсолт эсвэл суугаа байдал, хөл гэсэн дарааллаар таны гадаад төрхийг ажиж байдаг. Тиймээс нүдээ дальдчуулж бас гараа савчуулж хэрхэвч болохгүй. Энэ нь таныг худлаа хэлж буй мэт, эсвэл өөртөө ямар ч итгэлгүй, сандралтай байгааг илчилнэ.

2. Гар

Хүнтэй ярилцахдаа гараа үргэлж ширээн дээр тавих нь зохимжтой. Ялангуяа олон нийтийн өмнө үг хэлэх, илтгэл тавих, болзоонд явахдаа гараа нүдэнд ил харагдахаар байлгах хэрэгтэй. Энэ нь таныг хэлсэн үгэндээ эзэн болж чадах хүн гэх сэтгэгдлийг төрүүлж байдаг.

3. Нуруу цэх зогсох

Нуруу цэх, эрүү эгц байж хүнтэй харилцах нь өөрийн эрхгүй хүндлэл төрүүлэхээс гадна таны өөртөө итгэх итгэлийг ч гэсэн өргөж байдаг. Өөрөө өөртөө л итгэхгүй бол өөр хэн танд итгэх билээ?

4. Гар барих

Хүнтэй гар барихдаа үлбэгэр сул биш 2 секунд чангавтар барьж мэндлэх нь таныг үнэлэмжийг мөн л нэмэгдүүлж, тухайн харилцааг амжилттай болгох өндөр магадлалтай байдаг.

5. Цэх алхаа

Алхахдаа хүртэл цэх явах ба хүндэтгэх шалтгаангүй л бол хазганаж явахгүй байхыг хичээгээрэй. Хүний алхаагаар тухайн хүн хэр амжилттай явааг нь хүртэл тодорхойлж болдог.

6. Тухайн хүнийг тольдох

Тольдох гэдэг нь санал нийлсэн яриа бүр дээрээ тухайн хүнийхээ биеийн хэлэмжийг дууриах гээн утгатай. Энэ нь “Би тантай бүрэн санал нийлж байна”, “Таны зөв” гэсэн дохиог өгдөг.

7. Хуурамч биш инээмсэглэл

Инээмсэглэл нь харилцаанд үргэлж халуун дулаан уур амьсгал оруулж, нүдэнд үл үзэгдэх ханыг нурааж байдаг ид шидтэй. Шаардлагатай хэсэг дээр эерэг сэтгэл хөдлөлөө гаргахаас ичих хэрэггүй. Энэ нь таныг аливаад чин сэтгэлээсээ ханддаг нэгэн гэдгийг баталж өгөх болно.

8. Чичигнэх хэрэггүй

Хөл гараа үргэлж савчиж, суухдаа хүртэл чичигнэж суудаг хүмүүс байдаг даа? Тэд өөрсдийгөө сандарсан, тогтворгүй, анхаарал муутай гэдгээ илчилж байдаг. Чухал уулзалт, болзооны үеэр чичигнэх, савчих хөдөлгөөн хийх хэрэггүй.

9. Гараа энгэртээ зөрүүлэх хэрэггүй

Гараа энгэртээ зөрүүлэх нь “Би чамтай ярилцахыг хүсэхгүй байна” гэх юмуу эсвэл “Би чиний эсрэг байр суурьтай байна” гэсэн шууд утгыг ойлгуулж байдаг. Тиймээс хүнтэй чухал зүйл ярилцахдаа хэзээ ч битгий гараа хумьж, энгэртээ зөрүүлэх үйлдэл хийгээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!