Хамгийн амттай аяган пицца хийх аргыг зааж өгье! Хийхэд амархан мөртлөө үнэхээр амттай

Пиццаг яагаад заавал зууханд эсвэл хайруулын тавганд хийх ёстой гэж? Хамгийн түргэн хугацаанд аяганд ч гэсэн амархаан, богино хугацаанд хийж болдог гэвэл ямарав дээ… Тиймээс бид та бүхэндээ хамгийн амттай аяган пиццаг хэрхэн хийх аргыг зааж өгье!

Юун түрүүнд танд:

  • Куино буюу чанаж болгосон бүхэл үрийн будаа
  • Чихэрлэг эрдэнэшиш
  • Жижиглэж хэрчсэн сонгино
  • Амтат чинжүү
  • Лууван маш нарийн, нимгэн хэрчсэн
  • Моццарелла бяслаг
  • Томатны соус
  • Нунтаг халуун чинжүү хэрэг болно.

  1. Ингээд богино долгионы зууханд хийж болдог хуванцар эсвэл шилэн савны ёроолоор томатны соусаа хийнэ. Ингэхдээ гэр бүлийн гишүүн бүрийн тоогоор хийх хэрэгтэйг санаарай.

2. Дээр нь чанаж болгосон бүхэл үрийн будаагаа жигд нимгэн тавьж өгнө. Ойролцоогоор хоёр цайны халбага будааг тарааж өгнө. Энэ нь маш амтлаг бөгөөд эрүүл мэндэд тустай.

3. Болсон будааныхаа дээгүүр моццарелла бяслагаа хийж, жигд тараана. Тус жорны хамгийн чухал хэсэг нь бяслаг тул, хэзээ ч орхигдуулж болохгүй.

4. Ингээд бяслагныхаа дээгүүр чинжүү, эрдэнэшиш, сонгино, лууван зэргээ нарийн нимгэн хэрчээд тарааж тавина. Сонгино нь пиццаг улам амттай болгодог тул орхигдуулж болохгүй.

5. Ингээд ногоонуудынхаа дээгүүр ахин бяслагаа жигд нимгэн тарааж өгнө. Ингэснээр пиццаны орцууд барьцалдаж, илүү амтлаг зөөлөн болгодог.

6. Ингээд хамгийн дээр нь бага зэрэг нунтаг халуун чинжүүг тавьж өгөөрэй. Хэрэв та халуун ногооны харшилтай бол тавихгүй ч байсан болно.

7. Хамгийн сүүлд ахин бага зэрэг чинжүү, лууван хоёроос жигд тарааж өгнө.

8. Ингээд аяган пиццагаа богино долгионы зууханд хийгээд ойролцоогоор 3 минутын турш шарна. Пиццагаа халуун дээр нь идвэл илүү амттайг санаарай.

Та сайхан хооллоорой!

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!