Хүүхдийн дунд чихний үрэвслийг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ?

Ялангуяа нярай хүүхдийн чих өвдөх хандлага их байдаг. Учир нь эцэг эхүүд хүүхдийнхээ хамрыг бүрэн цэвэрлэж чаддаггүйгээс болоод чих нь амархан өвддөг. Хүүхдийн хамар битүү үед хөхөө хөхүүлэхэд л хүүхдийн чихээр хатгаж, зогсоо зайгүй уйлж эхэлдэг. Тиймээс бид танд хүүхдийн чихийг гэрийн нөхцөлд хэрхэн цэвэрлэх аргыг зааж өгье!

Судалгаагаар 3 нас хүртэлх 6 хүүхэд тутмын 5 нь ямар нэгэн байдлаар чих нь өвдсөн байдаг хэмээжээ. Энэ үед эцэг эхүүд яаралтай, эмчийн заавар зөвлөгөөгөөр эмчилгээг хийлгэснээр бүрэн эдгэрдэг бол маш цөөн тохиолдолд дунд чихний өвчлөлөөс шалтгаалж сонсголоо алдах, сонсгол буурах эрсдлүүд байдаг аж.

Дунд чихний үрэвсэлд хүргэдэг түгээмэл шалтгаанууд:

Хэнгэрэгийн ард байрлах  хэсэг хавагнах, ямар нэгэн халдвар авах, өвдөхийг дунд чихний үрэвсэл хэмээн энгийнээр ойлгож болно. Хэнгэрэгтэй маш ойрхон оршдог тул болгоомжтой байх хэрэгтэй. Ихэвчлэн ямар нэг бактер эсвэл вирусээс үүсгэгддэг. Мөн ханиад, ямарваа харшлийн үед хамар битүүрэх, хоолой улайх зэргээс шалтгаалж чих өвдөх нь элбэг. Чих, хамар, хоолой нь холбоотой байдаг тул хүүхдийн хамар битүүрэх, эсвэл хоолой өвдөхөд л чих нь дагаад өвддөг. Иймд хүүхдийн хамрыг ямагт чөлөөтэй, онгорхой байлгах, хоолойг өвтгөхгүй байхад анхаарах хэрэгтэй. Нялх хүүхдийн чих өвдсөн үед дараах шинж тэмдгүүд илэрнэ.

  • Чихээ зулгааж, оролдох
  • Ямарваа дуу чимээнд хариу үйлдэл үзүүлэхгүй байх
  • Цочимтгой болох, уйлагнаж, стресстэх
  • Хоолны дуршилгүй болох
  • Тэнцвэр алдагдах зэрэг түгээмэл шинжүүд илэрнэ.

Чихний өвчлөлөөс сэргийлэхийн тулд та:

  • Хүүхдээ 6-12 сар хүртэл хөхний сүүгээр хооллох
  • Хүүхдийг тамхины утаанаас хол байлгах
  • Хүүхдэд шингэн уулгахдаа болгоомжтой байх, хахаж цацахдаа уусан шингэнээ чих рүүгээ оруулж мэднэ.
  • Усанд оруулахдаа хүүхдийн чих рүү ус оруулахгүй байх
  • Ханиад томуунаас сэргийлэх
  • Товлосон хугацаанд вакцин хийлгэх

Гэрийн нөхцөлд чихний өвчлөлийг дараах аргаар эмнэж болно. Гэвч хүүхдийн чихнээс булаг, шингэн идээрхэг ялгадас ихээр гарах, чимээнд хариу үйлдэл үзүүлэхгүй байх, ямарваа зүйлийг олон удаа дуудуулж байж сонсох, чихээр хатгуулж өвдөх, халуурах шинжүүд илэрвэл яаралтай чих, хамар, хоолойн эмчид үзүүлэх хэрэгтэй.

1. Бүлээн жин тавих

Хүүхдийн чих өвдсөн үед жижигхэн шилэнд бага зэрэг халуун бүлээн ус хийгээд чихэн дээр жин тавьж өгнө. Ингэснээр чихний өвдөлт багасдаг. Мөн давсны уусмалд хөвөн шингээж, усыг нь шавхарсны дараа чихэнд хийж, жин тавина. Ингэхдээ усны температурыг сайн шалгаж, хүүхдийг түлэгдэхээс аль болох зайлсхийгээрэй.

 

 

2. Хүүхдийг хөхний сүүгээр хооллох

Хүүхдийн чих өвдсөн үед, хамрыг сайтар цэвэрлэсний дараа хөхний сүүг сайн хөхүүлэх хэрэгтэй. Учир нь хөхний сүү бактер болон вирусыг эсэргүүцэх, чихний үрэвслийг эмчлэхэд тустай байдаг.

3. Сармисны тос чихэнд хийх

Чихний халдварын үед, чихэнд сармисны тос хийх нь маш сайн нөлөөтэй байдаг. Хоёр хумс сармисыг хальсалж, бяцлаад 1 цайны халбага оливийн тосонд хийж сармисанд тосыг уулгана. Ингээд зориулалтыг дусаалга ашиглан, сармисны тосыг авч, чихэнд 2 удаагийн давтамжтай дусаана.

3. Оливийн тос дусаах

Оливийн тосыг бүлээсгэж, 2-3 дуслыг чихэнд хийнэ. Тосыг чихнээс гаргахгүйн тулд хөвөнгөөр бөглөж өгөөрэй. Тосоо дусаасны дараа 5-10 минут хэвтээ байрлалд байлгах ёстойг анхаараарай.

4. Агаарын бохирдол болон тамхины утаанаас хол байлгах

Агаарын бохирдол болон тамхины утаа нь хүүхдийн чихийг өвдүүлэх бас нэгэн хүчин зүйл болдог. Иймд гэрийг агааржуулах, хүүхдийн ойр орчимд тамхи татахгүй байхыг хичээгээрэй.

5. Хүүхдийг товлосон хугацаанд вакцинд хамруулах

Хүүхдийг товлосон хугацаанд вакцинд хамруулж хэвших нь ямар нэг өвчин эмгэг, ханиад томуунаас сэргийлэх хамгаалалт болж өгдөг. Тиймээс хүүхдээ вакцинд хамруулж хэвшээрэй.

6. Хүүхдийн унтаж байгаа байршлыг ажиглах

Хүүхдийг дээш нь харуулж, толгойн доод хэсэгт бага зэрэг өндөрлөж өгөөрэй. Хүүхдийн толгойн доор шууд дэр хийх нь зохимжгүй. Иймд гудсыг нь мөн давхарлаж өгөөрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!