Сүүлийн үед залуусыг нөмрөөд буй чимээгүй тахал: “Сэтгэцийн өвчний эхэн үед илрэх шинж тэмдгүүд”

Өнөөгийн нийгэмд хүмүүсийн араатан авир, ёс суртахуунгүй байдал ноёлж биднийг айдаст автуулаад байгаа нь үнэн. Балчир үрсээ хүртэл хяналтгүй гаргах, тоглуулах нь солиотой явдал болон хувирлаа. Одоогоос 20жилийн өмнө хүүхэд багачууд маань тайван, амар амгалан амьдардаг байсан шүү дээ. Тэгвэл бид танд хүмүүнийн хүн чанар, энэрэнгүй байдлыг эвдээд байгаа сэтгэцийн эмгэгийн үед илрэх шинж тэмдгийг сонордуулъя.

“Шизофрения” өвчний эхэн үед дараах 3 шинж тэмдэг илэрдэг. Энэ нь сэтгэл хуваагдлын эмгэг бөгөөд, тухайн хүн өөрийгөө таних, ойлгох, хянаж чадахаа больсноор олон аймшигтай зүйлсийг хийж болно.

1. Ямар ч шалтгаангүйгээр маш их уурлана

Уурлаж, стресстэхээр биш жижигхэн зүйлд хүртэл маш их ач холбогдлыг өгч, дэлбэртлээ уурлана. Уурласан үедээ юу ч хийхээс буцахгүй бөгөөд ихэнхи ойр орчмын эд зүйлсэд уураа гаргаж, захиргаа алдана.

2. Хүчирхийлэл үйлдэж эхэлнэ

Хүүхдээ зодох, найз бүсгүй, эхнэртээ уураа гаргаж, гар хүрч эхэлнэ. Ихэвчлэн хяналтаа алдаж гар хүрэх ч, энэ бүхний дараа өөрийгөө хүчээр зөвтгөж эхэлнэ. Тэд ийм шийтгэл авах эрхтэй мэтээр өөрийн алдаа, балмад аашийг өөгшүүлнэ.

3. Сэтгэл зүйн хувьд тогтворгүй

Зүгээр сууж байгаад гэнэт инээнэ, уйлна, уурлана, гэх мэтээр сэтгэл зүйн хувьд тогтворгүй, биеэ барих чадвар буурч эхэлнэ.Мөн нойр, хоолондоо муудаж, хүмүүсээс ч тэр хөндийрч, ингэснээр хоорондын харилцаанд бэрхшээл үүсч эхэлн.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!