Хужирны гайхалтай 9 хэрэглээ

Хужир айл бүрт бий. Гэхдээ хүнсэндээ л хэрэглэхээс бус өөр бусад гайхалтай ид шидийг нь бид огт мэддэггүй ажээ. Хужрыг заавал өөр зүйлтэй хольж байж, үр дүнтэй хэрэглэнэ гэж бодож байвал та эндүүрч. Ердөө л дангаар нь эсвэл усанд найруулаад л шидэт уусмал болгон хувиргадаг аж. Үр дүн нь бидний төсөөлж байгаагүй их бөгөөд хужир бүхий л өндөр үнэ бүхий цэвэрлэгээний болон эмчилгээний бодисыг дангаараа орлож чаддаг гэж хэн санах вэ? Иймээс та дараах зөвлөгөөтэй танилцаж, амьдралдаа нэвтрүүлээрэй.

1. Угаалга, цэвэрлэгээнд:

  • Усанд найруулсан хужрын уусмалаар хувцсаа угаавал:
  • Хувцсыг зөөллөж, эвгүй үнэрийг нь арилгана.
  • Хувцас болон дотуур хувцасны шар толбыг арилгана.
  • Захан дээрх толбыг арилгана.
  • Угаалгын нунтгийн үйлчилгээг сайжруулж, сайн цайруулна.
  • Жимс болон дарсны толбыг арилгана.
  • Өөх тос арилгана.
  • Бэх арилгана.

2. Гал тогоонд:

Хужрыг өндөр үр дүнтэй, цэвэрлэгээний бодис гэхэд хилсдэхгүй. Тиймээс спонж, болон даавуун дээр түрхэж, дараах эд зүйлүүдээ цэвэрлээрэй.

  • Богино долгионы зуух болон шарах шүүгээ
  • Модон эдлэл болон плиткан дээрх өөх тос
  • Гампанз ариутгах
  • Бүхий л төрлийн эд агуурсны иш, бариул, товчлуурны будгийг халцлахгүй цэвэрлэх
  • Гал тогооны шилэн эдлэлүүд
  • Хөргөгч, хөлдөөгчний дотор тал
  • Эвгүй үнэр дарах
  • Сав суулгаа шинэ болтол өнгөлөх
  • Хайруулын тавганд наалдсан хоолны үлдэгдлийг арилгах

3. Ахуйн хэрэглээнд:

Тал бүрийн ашигтай цэвэрлэгч хайж байгаа бол та усанд хужраа найруулаад шүршиж хэрэглээрэй. Эсвэл алчуур болон спонжинд шингээнэ. Ингээд дараах зүйлсүүдийг цэвэрлэвэл маш үр дүнтэй.

  • Мөнгө, үнэт эдлэл болон төмөр эд агуурс
  • Суултуур болон угаалгын өрөөний шал, чийгнээс үүдсэн мөөгөнцөр устгах
  • Суултуур болон тосгуурны бөглөөг гаргах
  • Модон дээрх толбо
  • Шилэн болон болор эдлэлээ арчвал өнгө орж, гялалзана
  • Бэх болон тодруулагчны толбо
  • Шарагч
  • Пүүз, кетээ өнгөлөх
  • Индүүний ул
  • Сийрсэн эдлэл
  • Чихмэл тоглоом.
  • Төмөр эдлэлийн зэв арилгах

4. Үнэр дарах:

Хужраа алчууранд түрхээд дараах байдлаар ашиглаарай.

  • Гутлынхаа дотор талыг цэвэрлэх
  • Гараа ариутгах
  • Хөргөгч, богино долгионы зуухны эвгүй үнэр дарах
  • Хогийн савны үнэрийг дарах
  • Муур, нохойны шээсний үнэр дарах
  • Чемодан доторх эвгүй үнэр дарах
  • Машины таагүй үнэрийг дарах

5. Хоол хийхэд:

  • Үхэр болон тахианы махыг зөөлрүүлнэ
  • Төмсний нухаш хөвсгөр, зөөлөн болгоно
  • Жүржний хүчиллэг амтыг саармагжуулна
  • Цэцэгт байцааны үнэрийг дарж, цайвар өнгийг нь хадгална
  • Цагаан цууны амт, үнэр дарна
  • Сүү гашлахаас хамгаална

6. Өвчний үед:

Хужир өвдөлт намдаахад тустай байдаг ажээ. Усанд найруулж, жин болгож тавьж эсвэл хоолойгоо зайлахаас гадна дараах өвчний үед бас хэрэглэж болдог гэнэ.

  • Хоол шингээнэ
  • Гэдэс дүүрэхийг багасгана
  • Далайн залхагт хатгуулсан цочролыг арилгана
  • Салхин цэцгийн загатнааг намдаана
  • Гүйлсэн булчирхайн үрэвслийн өвчнийг багасгаж, хурдан эдгээнэ
  • Хамрын битүүг онгойлгоно
  • Аман доторх яр, шархыг эмчилнэ

7. Амны хөндийн эрүүл ахуйд:

  • Шүдний өнгөр арилгаж, цайруулна
  • Амны эвгүй үнэр дарна
  • Шүд цэвэрлэж, амны хөднийн эрүүл ахуйг хамгаална
  • Буйлны үрэвслийг устгана

8. Арьс болон үсэндээ:

  • Сахлаа хуссаны дараа үүсдэг арьсны цочролыг намдаана
  • Хар батга арилгана
  • Арьсан дээрх хорт бодисыг ариутгана
  • Шампуний оронд үсээ угааж болно
  • Хагтахаас сэргийлнэ
  • Арьс зөөлрүүлнэ
  • Суга цайруулна
  • Өвдөг тохойн арьсыг зөөлрүүлнэ

9. Бусад:

  • Яаралтай тохиолдолд гал унтраагч болгон ашиглах
  • Шавж устгах
  • Элсэн чихэр болон хужрыг хольж цацвал шоргоолжноос ангижирч болно
  • Жоом устгана
  • Тариалангийн шавьжийг устгана
  • Зэрлэг ургамал устгана
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!