Амттай омлет бэлтгэх жор

Та өглөөний цайндаа юу бэлтгэж, хайртай дотны хүмүүсээ дайлдаг вэ? Манайхан ихэвчлэн өндөг талх шарж, төрөл бүрийн нарийн боов иддэг. Тэгвэл та бүхэндээ амттай омлет хийх аргыг зааж өгөхөөр бэлтгээд байна. Энэ нь уураг ихтэй бөгөөд өглөө идэхэд хамгийн тохиромжтой хоол юм.

Орц:

  • Өндөг – 2 ширхэг
  • Сүү – 2 халбага
  • Үрсэн бяслаг
  • Хэрчсэн зайдас болон ногоон сонгино

Өндгөө хагалж, дээр нь сүүгээ хийж хутгаарай. Үүнийгээ урьдчилж халаасан хайруулын тавганд хийнэ. Галыг нь багасгаж, 2 минут байлгаарай.

Одоо үүн дээрээ үрсэн бяслаг, хэрчсэн зайдас болон ногоон сонгиноо хийж, дээр нь үрсэн бяслагаа цацаарай. Ингээд бага зэрэг шарсны дараа өндгөө эргүүлж, ороомог болгоно. Омлетоо хайруулын тавгандаа 1-2 минут байлгаад гаргана.

Ингээд л таны амттай өглөөний унд бэлэн болох бөгөөд та өөрийн хүслээр төрөл бүрийн ногоог омлетондоо нэмж хийж болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!