Хоол хийхдээ бидний байнга давтан гаргасаар байдаг 12 алдаа

Гал тогооны өрөөнд байж хоол хийх дуртай хүмүүс ч тогтмол алдаа гаргадаг бөгөөд хүн бүрийн эцсийн зорилго нь богино хугацаанд амттай хоол хийх юм. Тийм ч учраас нийт хоол хийх сонирхолтой хүмүүст зориулан бүтээгдэхүүнийг хадгалах, боловсруулах зэрэг хоолны технологитой холбоотой мэдээлэл болоод хоол хийхдээ гаргадаг түгээмэл алдаануудыг танилцуулж байна.

  1. Загастай хоол хийхийн өмнө загасаа сүүнд байлгахгүй байх

Загас шарах үед хурц үнэр нь маш тааламжгүй байдаг тул үүнийг дор хаяж 20 минут сүүнд байлгаарай. Ингэснээр загасны амтанд өөрчлөлт орохгүй нь давуу талтай.

  1. Сендвич хийхээсээ өмнө улаан лоолийн шүүсийг шингээж авахаа мартах

Өргөст хэмх болон улаан лооль нь сендвичийг чийглэг амттай болгодог ч удаан байлгавал талхыг норгон түүхий мэт болгодог учраас хийхээсээ өмнө цаасан алчуур нь шүүсийг нь шингээн аваарай.

  1. Алимны ач тусыг мэдэхгүй байх

Заримдаа бид шинэхэн кекс нарийн боов зэргийг шинээр нь хадгалахыг хүсдэг ч удалгүй хатаж мууддаг. Тэгвэл энэ үед зүссэн алимыг тэдгээрийн хажууд байлгавал дор хаяж 2-3 хоног илүү удаан чийглэг зөөлөн байх болно.

  1. Төмсийг буцалж буй усанд хийх

Төмс чанахад гаднаа хэт болж голоороо түүхий болоод байвал усандаа анхаарах хэрэгтэй. Тодруулбал төмсийг буцалж буй усанд хийвэл дээрх үр дүн бий болох бол хүйтэн усанд хийж буцалгаж эхэлбэл нэгэн жигд болцтой гарч ирэх болно.

  1. Хэмжих сав, аяга зэргийг тосоор тослохгүй байх

Зөгийн бал, сироп, самрын тос зэрэг наалдамхай бүтээгдэхүүнийг хэмжих аяга, халбага зэрэгт хийхэд ханандаа үлдэж, бүрэн хэмжээндээ хүрэхгүй байх асуудал үүсдэг. Тиймээс хэмжих саваа урьдчилан тосолбол илүү ажил хийх шаардлага гарахгүй.

  1. Зуурсан гурилыг ил тавих

Гурилыг хурдан хөөлгөхийн тулд өрөөний температурт тавьж хүлээж байснаас шарах шүүгээний доод тавиурт нэг аяга ус хийгээд дээд тавиурт нь зуурсан гурилаа тавиад хэдэн минут үлдээвэл гурил маш хурдан исэх болно.

  1. Нимбэг юм уу лаймыг зүсэж шахахаа мартах

Нимбэг лайм зэргийг дээрээс нь зүсэж шахвал тийм ч их шүүс гарахгүй. Харин яг голоор нь хувааж байгаад шахвал гарч болох хамгийн их хэмжээний шүүс бий болох боломжтой.

  1. Сүүг хөргөгчний хаалганд хадгалах

Ихэнх хүмүүс хөргөгчний хананд сүү хадгалдаг боловч хөргөгч онгойж хаагдах бүрт температурын зөрүү үүсч амархан муудах нөхцөл бүрддэг. Иймд сүү, сүүн бүтээгдэхүүнийг голын тавиурууд дээр тавьж хэвшээрэй.

  1. Махыг хөнгөн цагаан тавцан дээр бус энгийн тавган дээр тавих

Хөргөгчнөөс мах гаргаж гэсгээхдээ шаазан таваг бус хөнгөн цагаан дээр тавивал илүү хурдан гэснэ. Учир нь металл нь эргэн тойрны дулааныг өөртөө шингээдэг аж.

  1. Анарыг буруу цэвэрлэх

Анар жимсэнд дуртай ихэнх хүн гараараа үрийг нь салгах гэж оролддог ч энэ нь буруу арга юм. Тиймээс зөв арга бол анарыг усанд байлгаад хэсэг хугацааны дараа бага зэрэг сэгсэрч шахвал тун амархан цэвэрлэгдэнэ.

  1. Панкейкын зуурмагийг аяганд хийх

Панкейкын зуурмагийг аяганд хийж байгаад бэлтгэх биш гялгар уутанд хийгээд шахаж хийвэл илүү хурдан цэвэрхэн байх болно.

  1. Нухаш хийхдээ буруу төмс хэрэглэх

Төмсний нухаш хийхдээ хар хүрэн хальстай шар төмс ашиглах хэрэгтэй ба энэ нь цардуул ихтэй учраас мах, цөцгийтэй төгс зохицдог.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!