Хугарч, нимгэрсэн хумсыг бэхжүүлж, бат бөх болгох аргууд

Эмэгтэй хүний хувьд хамгийн чухал зүйлсийн нэг нь яахын аргагүй хумс болоод байгаа билээ. Тийм ч учраас бүсгүйчүүд маань төрөл бүрээр хумсаа будаалж, янзлуулж, өөрсдийгөө чимдэг. Гэхдээ тэдгээр будаг нь хумсыг гэмтээж, амархан хугарч, эмтрэх хэврэг болгож орхидог. Энэ тохиолдолд яахаа мэдэхгүй байгаа бол бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь та бүхэндээ гэрийн аргаар хумс бэхжүүлэх жорыг хүргэж байна.

  • 100 гр оливын тосон дээр хэдэн дусал нимбэгний шүүс хийнэ. Үүндээ хумсаа дүрж хэсэг суугаад, гаргаж аваарай. Дараа нь даавуун бээлий өмсөж унтана. Орой бүр энэ аргыг ашиглаж, хумсаа илүү бат бөх болгож болох юм.
  • 4-5 дусал нимбэгний шүүсэн дээр бүлээн ургамлын тос болон нэг ампуль А витамин хийж хутгана. Хумсаа дүрж, 20 минут болоод гаргаарай. Орой бүр давтаж хэрэглэнэ.

  • Нимбэгийг голоор нь хувааж, нэг талд нь хумсаа дүрж, 10 минут байлгана.
  • Тал аяга ногоон цайн дээр 2 халбага ургамлын тос хийж хутгана. Үүн хумсаа дүрж, 10-15 минут байлгаарай. Мөн л тус аргыг өдөр бүр давтан хэрэглэнэ.

Та эдгээр аргуудаас өөрт таалагдсанг сонгож хэрэглээрэй. Гол нь тууштай, өдөр бүр хэрэглэснээр таны хумс бэхжиж, хугарч эмтрэхээ болих юм. Танд амжилт хүсье.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!