Удаан хадгалж болох хүнсний бүтээгдэхүүнүүд

Хүнсний бүтээгдэхүүнүүдийн хадгалах хугацаа ихэнхдээ 2 хоногоос 2 жил хүртэл байдаг. Харин дараах хүнсний нэр төрлүүд хамгийн удаан буюу 2 жилээс дээш хугацаагаар хадгалж болдгоороо онцлог юм.

1. Будаа – 30 жил хүртэл

Будааг хадгалах тохиромжтой температур бол 4.5 градус хүртэлх юм. ийм нөхцөлд будааг 30 жил хүртэл хадгалахад амт үнэр, чанарт нь өөрчлөлт ордоггүй байна.

2. Хуурай сүү – 2-10 жил

Онгойлгосон тохиолдолд 18 сарын дотор, задлаагүй тохиолдолд 2-10 жил хүртэл хадгалж болно.

3. Шар буурцагны цуу (Soy Sauce) – 3 жил

Байгалийн аргаар гаргаж авсан дээд зэргийн шар буурцагны цууг хамгийн багадаа 3 жил хадгалж болдог. Харин үйлдвэрийн аргаар хийсэн шар буурцгийн цууг 6 сараас 2 жилийн хугацаанд хадгалах горимтой.

4. Агч модны бал (maple syrup) – Жилээс дээш

Агч модны бал буюу maple сиропийг шарвин амталдгаар нь бид сайн мэднэ. Өрөөний температурт бол задалснаас хойш 1 жилийн хугацаанд хэрэглэж болох бөгөөд хөргөгчинд жилээс дээш хугацаанд хадгалах боломжтой.

5. Хатаасан улаан шош – 30 жил

Лаазлаагүй, хуурай улаан шошийг 30 хүртэл жил хадгалахад амт чанараа алддаггүйг АНУ-ын Юта мужийн Brigham Young University-ийн эрдэмтэд олж нээсэн байна.

6. Давс – тодорхойгүй хугацаанд

Иоджуулсан давсийг нээснээс хойш 1 жилийн хугацаанд, бусад давсыг маш удаан хугацаанд буюу 3 жилээс дээш хугацаанд хадгалж хэрэглэхэд чанараа огт алддаггүй ажээ.

7. Алкохол – хадгалах хугацаа байхгүй

Виски, конъяк, цагаан архи, рум зэрэг спиртийн төрлийн бүтээгдэхүүнүүдэд хадгалах хугацаа зааж өгөөгүй байдаг ч хуурай, сэрүүн, нарны шууд тусгалгүй газар хадгалах шаардлагатай.

8. Уксус – хадгалах хугацаа байхгүй

Цагаан цуу буюу уксуст ч мөн адил хадгалах хугацаа байдаггүй. Хөргөгчинд буюу хуурай сэрүүн газар удаан хугацаанд хадгалж болно.

9. Элсэн чихэр – хадгалах хугацаа байхгүй

Элсэн чихэр, ёотонг хамгийн гол нь хуурай болж өгвөл сэрүүн газар хадгалах тохиолдолд 3 жилээс дээш хугацаанд хадгалж болно.

10. Зөгийн бал – хадгалах хугацаа байхгүй

Зөгийн балны байгалийн найрлага нь бактери үржих ямар ч боломжгүй байдгаараа онцлогтой тул удаан хугацаанд хадгалахад ямар ч асуудал үүсэхгүй. Египетийн пирамидаас ойролцоогоор 2000-3000 жилийн настай зөгийн балыг археологчид олж амталж үзэхэд онцгой амт ороогүй, идэх бүрэн боломжтой байсан гэдэг. Мөн Гүржээс 5500 жилийн настай зөгийн бал олджээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!