Нобелийн шагнал хүртэж ч болохоор Япончуудын хоол бэлтгэх арга залиуд

Хүнд мэдлэг хэзээ ч илүүдэггүй хэмээдэг. Ялангуяа хоол бэлтгэх талаар олон талын мэдлэгтэй болчихвол бага зардлаар амттай басхүү эрүүл хоол бэлтгэж чаддаг болно гэсэн үг. Энэ удаад онцлон Япончуудын хоол бэлтгэхдээ хэрэглэдэг аргуудаас хуваалцаж байна.

Будаа угаах арга технологи хийгээд шалтгаан

Нэгдүгээрт будааг цэвэрлэх гэж угаадаг. Гэхдээ зөвхөн энэ л будаа угаах шалтгаан биш юм. Үр тариа боловсруулсны дараа будаанд наалдсан хальсыг арилгаж, будааны амтыг сайжруулахын тулд угаадаг байна. Будааг гурван удаа усаар зайлж, гараар үрж угаана.

Будаа угаасан усаа зүгээр асгахгүй

Хаш, цагаан лууван гэх мэт ногоог будаа угаасан усанд хийж 10 минут байлгаарай. Энэ нь тус төрлийн ногоонуудыг илүү зөөлөн амттай болгоно. Япончууд ногоогоо ингэж угааж зайлдаг байна.

Өвөлдөө зориулж ногоогоо бэлтгэдэг

Япончууд өвөлдөө бэлтгэж, ногоогоо хатаадаг. Хатаасан ногоог дараа нь шарж, чанаж иддэг байна. Лууван, хаш, хулуу зэрэг ногоог агааржуулалт сайтай гадаргуу дээр тарааж, 1-2 хоногийн турш хатаана. Хатаасан ногоогоо савлаж хадгалаарай.

Үлдсэн будаагаа хэзээ ч хаядаггүй.

Япончууд хэзээ ч идээд үлдсэн будаагаа хаядаггүй. Үлдсэн будаагаа хүнсний скочоор ороож, хөргөгчинд хийж хадгална. Дараа нь үүнийгээ халаагаад төрөл бүрээр иддэг. Харин хэтэрхий удаад хатчихсан будааг усанад хийж угаагаад цардуул нэмж, дараа нь чанаж болгодог. Үүнийгээ бөөрөнхийлж соустай хольж иддэг байна.

Тэд түүхий өндөг идэх дуртай

Будаа, салат, гоймон зэрэг хоолон дээр түүхий өндөг хийж иддэг. Энэ нь хоолыг илүү зөөлөн, таатай амттай болгодог гэж үздэг байна. Японд хоол хүнсний эрүүл аюулгүй байдал дээр маш их анхаарал тавьдаг тул хүмүүс нь айх аюулгүйгээр түүхий өндгийг идэж чаддаг.

Улаан лоолийг идэхээс өмнө хийх тест

Улаан лоолийн амтыг шалгаж үзэхийн тулд идэхээс өмнө усанд хийж шалгадаг. Хэрэв улаан лооль усанд живж байвал амттай, хөвж байвал амт муутай гэсэн үг юм. Энэ нь жимс дэх сахарын хэмжээ ямар байгаагаас хамаарна. Хэрэв түүний агууламж 6%-иас их байвал улаан лоолийн нягтралын индекс усныхаас өндөр бөгөөд живдэг. Элсэн чихэр их байх тусам улаан лооль илүү амттай болно.

Түлэгдсэн талхыг яахаа мэднэ

Хэрэв шарсан талхаа шатаачихвал Япончууд үүнийг хаядаггүй. Ийм түлэгдсэн талх нь маш сайн агаар цэвэршүүлэгч болж чаддаг. Япончууд түлэгдсэн талхыг нунтаглаж, самбайгаар боож хөргөгчинд эсвэл гутлын хайрцагт хийж хадгалдаг байна.

Нимбэгийг зөв хадгалдаг

Зүссэн нимбэгийг хүнсний скочоор ороосон ч хатахаас сэргийлж чадахгүй. Харин Япончууд хэрчиж хуваасан нимбэгээ устай аяган дотор тавьж орхино. Энэ нь нимбэгийг хатаж муухай болохоос сэргийлдэг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!