Хамт хадгалж болохгүй хүнсний бүтээгдэхүүнүүд

Хэдийгээр зарим бүтээгдэхүүн хоол хийхэд хоорондоо маш сайн зохицдог боловч хадгалалтын хувьд төдийлөн таардаггүй байна. Учир нь өөрөөсөө этилений хий ялгаруулдаг олон жимс,ногоо байдаг ба эдгээр нь мэдрэмтгий, хурдан муудах төрлийн бүтээгдэхүүнтэй нэг дор байвал санаснаас ч хурдан чанараа алддаг аж. Тиймээс бид уг нийтлэлдээ ямар төрлийн жимс хүнсний ногоонууд хоорондоо тохирдог болон тохирдоггүйг танилцуулахаар бэлдлээ.

Лууван ба алим

Алим нь маш их этилен  ялгаруулдаг тул бусад хүнсний бүтээгдэхүүнтэй хамт хадгалахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Ялангуяа алимыг луувантай хамт хадгалж болохгүй. Хэрэв үгүй бол лууван ойролцоогоор 14 хоногийн дараа ялзарч муудах болно.

Өргөст хэмх болон улаан лооль

Өргөст хэмх нь этиленд маш мэдрэмтгий байдаг тул улаан лоольтой хадгалах нь төдийлөн сайн сонголт биш юм. Гэхдээ тэд салатанд төгс зохицдогийг бид сайн мэднэ. Тиймээс өргөс хэмхийг хөргөгчид, улаан лоолийг ил хадгалах нь дээр.

Сонгино болон төмс

 Төмс нь хэт их чийг ялгаруулдаг бол сонгино чийгийг хурдан шингээдэг аж. Гэвч эдгээрийн аль аль нь хуурай байх ёстой учраас нэг дор хадгалбал хэд хоногийн дараа төмснөөс үндэс ургаж, сонгиноос ногоон найлзуур бий болдог байна.

Гадил ба авокадо

Хэрэв авокадо боловсорч гүйцсэн бол гадилнаас хол байлгах нь зүйтэй. Гэхдээ арай гүйцэд боловсроогүй байвал цаасан уутанд хийж, гадил жимсний хажууд асуудалгүй хадгалж болно.

Тоор ба гадил

Гадил хэдий чинээ боловсроно, төдий чинээ их этилен ялгаруулдаг учраас гүйцэд болсон тоорноос хол байлгахгүй бол хэт боловсорч нялцайн муудахад хүргэдэг.

Хаш болон амтат гуа

Ерөнхийдөө хашийг ямар ч жимснээс тусад нь хадгалах ёстой бөгөөд амтат гуатай бүр ч тохирохгүйг санаарай.

Усан үзэм ба манго

Усан үзэм нь хадгалахад хамгийн эмзэг жимс юм. Тийм ч учраас мангоны этилений хийг бага хугацаанд ч тэсвэрлэж чаддаггүй аж. Мөн усан үзмийг анхилуун үнэртэй жимс, хүнсний ногоотой хамт байлгавал үнрийг нь маш хурдан шингээж, муудах бас нэгэн нөхцөл болдог.

Гүзээлзгэнэ ба нэрс

Нэрс нь их хэмжээний этиленийг ялгаруулдаг тул зөвхөн болц гүйцээгүй  гүзээлзгэнэтэй нэг дор байлгахыг зөвлөж байна. Гэхдээ уг жимснүүд хоёулаа хэт боловсорсон бол ойрын өдрүүд идэж дуусгаарай.

Байцаа болон нектар/тоор/

 Амтат тоорыг таваг болон гялгар уутанд, харин байцааг дээд тал нь хоёр долоо хоногийн турш хөргөгчид хийх шаардлагатай. Учир нь тоор нь мөн л  этилений хийгээр байцааны чанарыг муутгах эрсдэлтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!