Эдгээрийг ахиж хэзээ ч битгий ид! Хорт хавдар үүсгэгддэг нь батлагдсан 12 хүнс

Бүх зүйл хурдацтай хөгжиж өсөхийн хэрээр хоол хүнсний аюулгүй байдал дэлхий нийтэд тэр хэмжээгээр заналхийлж, хорт хавдрын өвчлөл улам л залуужиж байна. Сүүлийн үеийн хорт хавдар удамшил гэхээсээ илүү хүрээлэн буй орчны бохирдол, хоол хүнсний буруу хэрэглээнээс болж байгаа гэдгийг бид бүгд маш сайн мэднэ. Дараах хүнсний бүтээгдэхүүнүүд нь хорт хавдар үүсгэдэг нь баттай нотлогдсон байна.

1. Хийжүүлсэн ундаа

Хиймэл өнгө, үнэр, амт оруулагчаас гадна асар их сахарын агууламжтай. Карамелийн өнгө оруулагч 4-Methylimidazole хэмээх химийн бодис агуулдаг.

2. Ил гал дээр шарсан, дутуу болгосон стейкний мах

Шаржигнасан хэрнээ бага зэрэг шүүслэг, ил гал дээр шарсан мах ч үнэхээр сайхан шүү. Гэвч ил гал гаргахад ашигладаг бодис нь хавдар үүсгэгч нүүрсустөрөгчийн агууламжтай. Ер нь бол дутуу болгосон улаан мах хорт хавдар үүсгэдэг нь батлагдсан.

3. Попкорн

Эрдэнэшишийн үрийг богино долгионы зууханд хийж халаахад диацетил хэмээх бодис ялгардаг.

4. Лаазалсан хүнсний бүтээгдэхүүн, ялангуяа улаан лооль

Лаазалсан бүтээгдэхүүний саванд дааварт нөлөөлөх химийн бодис агуулагддаг. Тун ялангуяа лаазалсан улаан лооль ба түүний хүчил нь хоорондоо нэгдэж ходоод түлэх хэмжээнд очдог. Лаазалсан бүтээгдэхүүний оронд хөлдөөсөн бүтээгдэхүүн харьцангуй эрүүлд тооцогддог.

5. Наранцэцгийн болон бусад ургамлын тос

Эдгээр тос нь эрүүл бус омега 6 өөхний хүчлүүдийг үүсгэдэг. Үүний оронд олив, шар буурцгийн тос хэрэглэж байгаарай.

6. Үйлдвэрийн аргаар үржүүлсэн загас

7. Сахар орлуулагч

Сахар орлуулагчинд органик сахарын хэлтэрхий ч байхгүй. Энэ нь тархины үхжилт, хорт хавдар үүсгэх эрсдэлтэй.

8. Цагаан гурил

Цагаан гурилыг цэвэршүүлэх явц нь гурилны тэжээллэг чанарыг алдагдуулж, хлорын хийгээр цайруулж, дээд гурил мэт харагдуулдаг. Нүүрсус ихтэй болдог учир таргалалт үүсгэж, олон жил хэрэглэвэл хорт хавдрын үүсгэвэр ч болдог.

9. Жимс ногооноо хянуур сонгож авах

Ялангуяа манай орны хувьд урд хөршөөс ирж буй жимс ногоонуудыг өнгө оруулагч лаа болон бусад хортой бордоогоор ургуулсан байх өндөр магадлалтай.

10. Махан бүтээгдэхүүн

Хиам, зайдас, үйлдвэрийн аргаар боловсруулсан царцаамаг зэрэг нь нитрит ихээр агуулдаг.

11. Чипс

Эдгээрийг транс тосонд шардгаас гадна өнгө оруулагч, давс, амтлагч асар ихээр агуулагддаг.

12. Согтууруулах ундаа

Архи, согтууруулах ундаанд толгой, хүзүү, элэг, хөх, бүдүүн гэдэсний хавдар үүсгэгч агуулагддаг нь нотлогдсон.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!