Угаалгын нунтагны хоосон саваар олон асуудал шийдэж болно

Төрөл бүрийн лайфхак сураад авчихсан байхад амьдралд тулгарсан олон асуудлыг хялбархан аргалаад гарч болдог. Ялангуяа ахуйн асуудлуудаа лайфхакуудад даатгахад болно. Энэ нь таны мөнгийг, алтнаас үнэтэй цагийн хэмнээд зогсохгүй стресс бухимдлаас ч сэргийлэх юм. Иймд өнөөдөр та бүхэндээ нэгэн сонирхолтой лайфхакыг хүргэхээр бэлтгээд байна. Танд ердөө ганц ширхэг пластик сав хэрэг болох юм.

Гал тогоонд гардаг асуудлууд дуусч дундрашгүй олон. Тэр дундаа амархан хог, бохирдол, хоолны үлдэгдэл дүүрэх угаалтуур тун ч бэрх. Нэг мэдэхэд л угаалтуурын шүүлтүүр дүүрчихсэн, таагүй үнэр ханхалж байдаг шүү дээ. Тэгвэл энийг шийдэх хялбархан аргыг танд зааж өгье.

Дээр дурдсанчлан танд ердөө ганц ширхэг пластик сав хэрэг болно. Энэ нь юуны ч сав байж болох юм. Капсултай шингэн угаалгын нунтагны сав яг тохирхо. Та саваа доош нь харуулж тавиад, доод хэсгийг нь зурагт үзүүлсэнтэй ижил нүх гаргаж цоолоорой.

Ингээд цоолж бэлтгэсэн саваа гал тогооны өрөөний угаалтуурын дээд хэсэгт өлгөж тогтоогоорой. Та үүнд хоолны үлдэгдэл, төрөл бүрийн хүнсний жижиг хаягдал зэргийг хийж, угаалтуураа бөглөрч, таагүй үнэртэй болохоос сэргийлэх бүрэн боломжтой.

Сав тань дүүрсэн тохиолдолд аваад л шууд хогийн сав руу хийчихнэ. Угаалтуурын шүүгчийг ухаж, гараа ч бохирдуулахгүй. Үнэхээр амар биш гэж үү? Та ч бас туршаад үзээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!