Өдөр болгон шар айраг уух 11 шалтгаан

Хааяа нэг “халбага пиво” уухад болохгүй зүйл юу байх билээ. Харин ч санаанд оромгүй олон ашиг тусыг бидний биенд үзүүлдэг байх нь. Согтууруулах ундааны төрлүүдээс хамгийн органик нь гэгддэг шар айргийг та өдөр бүр хэтрүүлэхгүйгээр уухад дараах өөрчлөлт гардаг байна.

1. Таныг аз жаргалтай болгоно

Шар айраг уухад тархинд аз жаргалын гормон ялгардгийг сүүлийн үеийн судалгаагаар тогтоожээ.

2. Өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэнэ

Архи уухад л аз жаргалтай, өөртөө итгэлтэй болж бүх асуудлаа мартчихна гэж бүү эндүүрээрэй. Харин шар айргийг хэтрүүлэхгүйгээр тогтмол хэрэглэдэг хүмүүс өөртөө итгэх итгэл болон өөрийгөө үнэлэх үнэлэмж харьцангуй дээр байдаг ажээ.

3. Урт насална

Дэлхийн хамгийн өндөр настнуудын нэг Матилда Курсиа 100 насны төрсөн өдрөөрөө урт насалсан түүхээ ярихад төмсний чипс идэж, шар айраг уусанд л байгаа байх гэжээ. Мөн 100 настай Дорис Олив Неттин 37 настайгаасаа хойш өдөр бүр нэг Гиннес шар айраг уусан тухайгаа хуучилсан байна.

4. Тархины үйл ажиллагааг сайжруулна

Мэдээж шартталаа уухад сайжрахгүй шүү дээ. Харин хэмжээг нь хэтрүүлэхгүйгээр тогтмол уух нь алцхеймерийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг аж.

5. Тэжээллэг чанар ихтэй

Шар айрганд В витамин, фолийн хүчил, селен, кали агуулагддаг. Ялангуяа Гиннес шар айрганд фолийн хүчил, кали ихээр агуулагддаг гэнэ.

6. Зүрхний шигдээсээр өвчлөх магадлал багасгадаг

7. Цусан дахь холестрины хэмжээг багасгана

8. Ясны бэхжилтийг дэмжинэ

Мэдээж шар айрганд сүүнд агуулагддаг шиг хэмжээний кальци байхгүй ч ясны сийрэгжилтээс хамгаалдаг байна.

9. Бөөрний чулуужилтийг багасгана

Шар айраг хэрэглэдэг хүмүүс, огт уудаггүй хүмүүсээс бөөрний чулуужилтийн хувьд 40 хувиар бага байдаг гэсэн судалгаа гарчээ.

10. Цус харвалтаас сэргийлдэг

Мэдээж зөвхөн тогтмол бөгөөд хэтрүүлэхгүй уудаг хүмүүсийн хувьд яригдах асуудал шүү.

11. Цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулна

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!