Хоёр ширхэг өндөг, 3 ширхэг төмс: Хамгийн амттай өглөөний цайг бэлтгэж болно

Яарч сандарсан үед цаг бага орох амттай хоол хийж идэх гэхээр санаанд буудаггүй шүү дээ. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ төмсөн хачирхалтай талх хийх аргыг хуваалцаж байна. Үүнийг бэлтгэхэд хялбар, цаг бага орохын зэрэгцээ дэргэдэх хүндээ өгөмгүй амттай тул та нэг удаа хийгээд үзээрэй. Ялангуяа өглөө хоол хийж идэж амждаггүй бол энэ хоолны сонголт танд таалагдах болно.

Орц:

  • Төмс – 3 ширхэг
  • Өндөг – 2 ширхэг
  • Хиам – 100 гр
  • Бяслаг – 100 гр
  • Давс, перец – амталгаагаар

Хийх арга:

Төмсөө хальсалж бэлтгээд угааж цэвэрлэнэ. Үүнийгээ үрэгчээр үрж, дээр нь давс хийгээд 5 минут орхиорой.

Төмсний шүүсийг шүүж асгаарай. Шүүсэн төмсөн дээрээ өндөгнүүдээ хагалж хийгээд, давс болон перецээр амтлаж хутгана.

Ингээд хайруулын тавгаа зөөлөн гал дээр халааж, өндөг болон төмсний зуурмагаасаа багаханг авч хийгээд, тараана. Яг л пэнкейк шарж байгаа мэт шараарай.

Нэг талаар нь 2-3 минут шараад, эргүүл ахин шарна. Одоо нимгэн хэрчсэн хиамаа төмсөн дээрээ тавьж, дээр нь үрсэн бяслагаа байрлуулах хэрэгтэй.

Ингээд төмсөн талхныхаа нөгөө талаар бяслагаа хучиж тавьна. Бяслагаа гүйцэт хайлах хүртэл талхаа хоёр талаар нь эргүүл шараарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!