Гэрээ цэвэрлэж байна гэж боддог ч эсрэгээрээ сүйтгэж байдаг бидний буруу үйлдлүүд

Гэр цэвэрлэхэд ч бас дүрэм журам гэж бий. Зүгээр л бүгдийг угааж цэвэрлээд болчихдог юм биш. Бид өөрсдийн дураар цэвэрлэгээ хийснээр зарим тохиолдолд алдаа гаргаж, гэр бүлийнхээ гишүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж ч мэдэх юм. Иймд тодорхой хэдэн дүрмүүдийг мэдээд авах хэрэгтэй. Одоо хамтдаа хүмүүсийн цэвэрлэгээ хийхдээ гаргадаг түгээмэл алдаануудыг мэдэж авцгаая.

Хогоо шүүрдэх

Хүмүүс хог шүүрдэх нь гэрээ цэвэрлэх хялбар, шуурхай арга гэж боддог. Гэхдээ энэ нь түргэн шуурхайгаас хэтрэхгүй юм. Хог шүүрдсэнээр нийт бохирдлын ердөө аравны нэгийг л арилгадаг бөгөөд тэрхүү арилгасан тоос шороогоо гэрийн тавилга, ор дэвсгэр гээд хэсэг бүрт тарааж орхидог. Иймд хогоо шүүрдэхээс илүү тоосыг нь соруулж байсан нь дээр.

Модон биш пластик махны мод хэрэглэдэг

Пластик махны мод нь бактер үржлийн таатай орчин болдог. Харин түүхий махыг ийм төрлийн тавцан дээр хэрчихэд төрөл бүрийн бактер наалдуулж орхидог бөгөөд энэ нь дараа дараагийн удаа хэрчиж хүнсэнд наалдаж, бидний эрүүл мэндэд аюул учруулна.

Кофены үр, паста чанасан ус зэргийг угаалтуурд хийх

Кофены чанаад үрийг нь угаалтуурд хийж болохгүй. Энэ нь угаалтуур бөглөрөх хамгийн том шалтгаан болох аж. Мөн гоймон чанасан усаа угаалтуурт хийх нь өтгөрсөн уснаас болж бөглөрөх юм.

Боссоныхоо дараа шууд ороо хураах

Айл бүрийн орон дээр төрөл бүрийн микробууд амьдарч байдаг. Тоосны хачиг нь хүний арьсны үхсэн эсүүдээр хооллодог бичил организм бөгөөд дулаан ба чийг нь тэдний хувьд хамгийн тохиромжтой орчин болдог. Харин өглөө орноосоо боссоны дараа шууд ороо хураах нь өнөөх тоосны хачигуудад үржих таатай байдлыг бий болгож байна гэсэн үг юм. Иймд боссоноос хойш хэсэг хугацаанд ороо хэвээр орхисон нь дээр.

 Алчуураа угаалгын өрөөнд байлгах

Угаалгын өрөөнд өлгөсөн алчуур нь мөөгөнцөр, бактерийн жинхэнэ үржлийн газар болж чадна. Чийг, дулаан, хүчилтөрөгч нь тэдний хувьд хамгийн тохиромжтой үржлийн газар юм. Тиймээс арьсаа гэмтээхгүйн тулд алчуураа 2 өдөр тутамд угааж байх хэрэгтэй. Мөн болж өгвөл даавуун алчуурын оронд цаасан алчуур хэрэглэх нь арьсаа хамгаалах нэгээхэн арга болно.

 

 

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!