Галтогооны угаалтуурт хэзээ ч урсгаж болохгүй зүйлс

Бид хоол хийж байх зуураа, хооллосныхоо дараа галтогооны угаалтууртаа бохир аяга тавагтайгаа хамт хоолны үлдэгдэл хийх нь элбэг байдаг. Тэдгээр хоолны үлдэгдлийг цэвэрлэж шүүж аваагүйгээс болоод угаалгын хоолой бөглөрөх, үнэр орох аюултай. Тиймээс анзааралгүй хийчихдэг зарим нэг жижиг хог хаягдлыг ч урсахаас нь өмнө шүүж авч байгаарай.

1. Жижиг яс Тахианы яс, загасны яс, богино хавирганы яс зэрэг нь урсахгүйгээс гадна нэгэнт орсон тохиолдолд ухаж авахад хэцүү, задрахдаа удаан байдаг.

2. Нарийн ногоонууд

Бууцай, яншуй зэрэг нарийн ногооны төрлүүд нь нарийн ширхэгтэй, утаслаг бүтэцтэй байдаг. Иймээс угаалтуурын хоолойд орооцолдож, богино хугацаанд бөглөрөл үүсгэдэг байна.

3. Кофены шаар

Кофены шаарыг үргэлж хогийн саванд хаяж заншаарай. 00-д ч мөн урсгах хэрэггүй. Хэрвээ танайх хүлэмжтэй, эсвэл ургамал ногоо тариалдаг бол хөрсөн дээрээ асгаж, хортон шавж, ялаа шумуулнаас хамгаалж болно.

4. Өндөгний хальс

Өндөгний хальсны гадаргуу нь хурц үзүүртэйгээс гадна ус нэвтрүүлдэггүй учраас угаалгын хоолойнд нэгэнт гацсан бол хоолойг задлахаас өөр аргагүйд хүргэдэг.

5. Жимс ногоон дээрх наалтууд

Дэлгүүрээс авсан жимс ногоог угаангаа дээрх жижигхэн наалтыг нь шууд урсгачихдаг юм биш биз? Эдгээр нь усанд уусдаггүй, задардаггүй учраас хоолойд наалдаж, нэг бол бөглөрөл үүсгэх аюултай юм байна.

6. Гурил

Түүхий, хуурай гурил нь устай нэгдэхээрээ цавуулаг бүтэцтэй болж, ямар ч нүхийг бөглөх ид шидтэй болж хувирдгийг мартаагүй биз? Бантангийн багсарсан гурил, гурилийн үлдэгдэлтэй аяга зэргээ эхлээд хусаж цэвэрлэж хогийн саванд хийгээд дараа нь угааж байгаарай.

7. Түүхий өөх мах

Хэсэгхэн өөх, махны өөдөс байсан ч хогийн саванд хийх хэрэгтэй.

8. Төмсний хальс

Төмсний хальс нь бусад ногооны хальсыг бодвол цардуул ихтэй учраас ганц төмсний хальс ч угаалтуурыг бөглөж, таны ажлыг хүндрүүлж мэднэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!