Хоол идсэний дараа хэзээ ч хийж болохгүй 6 зүйл

Бидний ихэнх нь хоол идсэний дараа унтах, хэвтэх, усанд орох гэх мэт буруу зуршилтайг эндээс мэдэж болно. Хоол идэхийн өмнөх болон дараах зуршлууд нь амьдралын хэв маягийн эрүүл эсэхийг шийддэг гэж хэлж болно.

1. Унтах

Ялангуяа хүнд, мах голлосон хоол идсэний дараа шууд хэвтэх, унтах нь ходоодны хүчлийг ихээр ялгаруулж, хар дарах, хоол шингэхгүй байх, толгой өвдөх, таргалах зэрэг сөрөг үр дагаварт хүргэдэг.

2. Тамхи татах

Тамхи татдаг ихэнх хүмүүс хоолны дараа татдаг зуршилтай гэхэд буруудахгүй. Гэтэл хоолны дараа шууд тамхи татах нь хоол боловсруулахад оролцдог хүчилтөрөгчийг дарангуйлж, хорт хавдар үүсгэх гол хүчин зүйл болдог.

3. Усанд орох

Хоол идсэний дараа халуун ваннд орох, шүршүүрт орох, бассейнд орох нь цусны эргэлт болон хоол шингэх явцыг ч мөн удаашруулж, энгийн үеийнхээс хэд дахин их энерги шаардаж, амархан ядраадаг.

4. Жимс идэх

Жимс идэх хамгийн тохиромжтой үе бол ходоод хоосон үе юм. Энэ үед жимсэнд агуулагдах амин дэм, витаминууд биед бүрэн шингэж, хоол биш бүтэн тэжээл болдог. Харин ходоод дүүрсэн үед буюу хооллосны дараа жимс идэх нь хоолтой хамт шингээд л дуусах ашиггүй хүнс болдог байна.

5. Дүрдэг цай

Мөн л хоолны шингэцийн тухай асуудал… Цайнд агуулагдах хүчлүүд нь махан хүнд хоолны шингэцийг удаашруулж, бидний биед нэвчих учиртай төмрийг шингэхэд саад болдог. Тиймээс хоолноос дор хаяж 1 цагийн дараа ногоон цай, сүүтэй цай, хар цай болон бусад цайнууд уухын зөвлөе.

6. Дасгал хийх

Хооллосны дараа шууд дасгал хийх нь бөөлжих, дотор муухайрах, гол харлах, зогисох, шөрмөс татах зэрэг олон сөрөг үр дагаварт хүргэж мэднэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!