Гэртээ KFC хийж идэх хамгийн амархан жор

Гэр бүлээрээ KFC ороход хамгийн багадаа 35-40 мянган төгрөг болдог. Харин гэртээ хийж идвэл та тал зардлаа хэмнэх боломжтойн дээр хамгийн гол нь эрүүл жороор, өөрийн гараар хийж идэх боломжтой. Мэдээж KFC-ийн оригинал нууц жор тэр чигтээ биш ч гэлээ нилээн дөхөх байх шүү, заавал туршиж үзээрэй.

Жич: Зарим амтлагч түгээмэл биш бөгөөд та өөрийн хүссэн амталгаагаар орлуулж болно.

Орц:

  • 1 х.халбага паприка
  • 2 а.халбага сонгинын давс (onion salt)
  • 1 а.халбага халуун чинжүүний нунтаг
  • 1 а.халбага хар перец
  • Тал а.халбага цоохор майлзны давс (Celery salt)
  • Тал а.халбага сармисны нунтаг
  • Тал а.халбага хатаасан оригано
  • Тал а.халбага хатаасан базилик
  • 1 цайны аяга дээд цагаан гурил
  • 1 х.халбага бор сахар
  • 1 х.халбага далайн давс
  • 2 цээж мах, 2 гуя, 2 далавч, 2 мөч
  • 1 өндөгний цагаан
  • Шарах тос

Хийх арга:

1. Гурил, бор сахар, давс болон бусад бүх амтлагч, нунтагаа холино.

2. Тахианы махнуудаа эхлээд өндөгний цагаанд дүрээд, амтлагчиндаа хийж бүрнэ. Бүх тал нь сайтар бүрэгдсэн эсэхийг шалгаарай.

3. Тосоо энэ хооронд халааж бэлтгээд цээж мах, далавчаа ойролцоогоор 12-14 минут, гуя мөчөө 15-20 минут шарж болгоно.

4. Шарж болгосон махаа салфеткан дээр гаргаад тосыг нь шингээж аваад халуун дээр нь зооглоорой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!