Аавуудын өөрийн мэдэлгүйгээр хийдэг, хүүхдээ гомдоож, хүмүүжилд нь муугаар нөлөөлдөг үйлдлүүд

Эцэг эхчүүд бүгд л хүүхдэдээ сайн сайхныг хүсдэг. Гэхдээ зарим аав нар маань өөрсдөө ч мэдэлгүй хүүхдээ гомдоох үйлдэл хийчихсэн байдаг гэнэ. Энэ нь зүгээр нэг гомдоогоод зогсохгүй аав хүүгийн харилцааг сүйтгэж, хүүг өөртөө итгэлгүй, айдастай нэгэн болгож, өөрийгөө бусдаас тусгаарлах хандлагатай болгодог аж. Аав та ч бас хүүхдэдээ ингэж ханддаг юм биш биз?

Үргэлж хүүхдээ захирах гэж оролдох

Эрчүүд үргэлж л өөрийнхөөрөө аашлах хандлагатай байдаг. Аав болсон ч гэлээ, энэ зангаа гээлгүй явсаар хүүхэдтэйгээ үеийн мэт л харьцаж, тэдэнд бууж өгнө гэж үгүй. Юм бол өөрийнхөө үгэнд ор гэж хүүхдээ зандарч, бяцхан үрдээ ямар санагдаж, юу хүсч байгаа бол гэдэг талаар бодох ч сөхөөгүй амьдарна. Үүнээс болж хүүхэд өөртөө итгэлгүй, чимээгүй нэгэн болж төлөвших нь бий.

Хүүхдэдээ цаг зав гаргадаггүй

Ихэнх аав нар гадуур ажиллаж, гэр бүлээ тэжээдэг. Тиймдээ ч хүүхдүүд ээжтэйгээ л өдрийг өнгөрүүлнэ. Харин ажлаасаа оройтож ирэх аавыгаа өдрийн турш санан үгүйлсэн сэтгэлээр яаран очиж тэврүүлэх хүүгээ нэг үнсчихээд л цаашаа, аав нь ядарч байна гэж түлхэх үйлдэл хүүгийн урмыг хугална. Гэртээ үзэгдэх нь ховор аавыгаа хаа харсан газраа хамт тоглоё гэж гуйх хүү “үгүй” гэх хариу сонсчихоод үнэхээр аав надад хайргүй юм байна гэх утгагүй бодлыг тархиндаа сийлж орхидог.

Өөрийн мэдрэмжээ ил гаргахыг хориглодог

Охидуудыг сэтгэл хөдлөлөө илэрхийлэхийг зөвлөж, тэр ч байтугай энэ тал дээр аав ээж нь тусладаг бол хөвгүүдэд ихэвчлэн сэтгэл хөдлөлөө нуухыг заадаг. Эр хүн уйлдаггүй юм, хүчтэй бай, битгий гоншигно, битгий охин шиг аашлаад бай гэхчлэн тэдэнд хатуу үгс чулуудаж, эцэст нь өөрт нь ямар мэдрэмж төрж байгааг зөвхөн дотроо хадгалж, дотроо шаналж, бухимдлаа ч гаргаж чадахгүй чулуу мэт нэгэн болгодог.

Хүүхдэдээ хайраа мэдрүүлдэггүй

Мэдээж хүүхдээ загниж, шийтгэх нь байх асуудал. Гэхдээ тэдэнд ч бас хайраа мэдрүүлж, түүнд аав ээж нь хэчнээн их хайртай болохыг ойлгуулж байх хэрэгтэй. Хайранд өссөн хүүхэд хэзээ ч хатуу, хүйтэн сэтгэлтэй нэгэн болдоггүй. Иймд хүүдээ бүү хатуурхаж байгаарай.

Өөрийн алдаа дутагдлаа хүүгээсээ нуудаг

Алдаа гаргахгүйгээр амьдрах хэн байх билээ. Иймд алдаа бол амьдралын салшгүй нэг хэсэг, алдаа бол байх ёстой зүйл гэдгийг хүүгээсээ нуух хэрэггүй. Хүүхдээсээ өөрийн алдаа дутагдлаа нууж, голдоо хана үүсгэх нь аав хүү хоёрын харилцааг улам бүр хөндий болгохын зэрэгцээ ирээдүйд ч бас хүүхдийг тань ийм ирээдүй хүлээж байх болно.

Ээжийг нь хүндлэхгүй байх

Хүүхдийнхээ дэргэд үргэлж ээжийг нь үл хүндэтгэж, хоорондоо маргалдаж муудалцаж, муу муухай үгсээр нэгнээ хатгах нь хүүхдийн хүмүүжилд маш муугаар нөлөөлнө. Хүүхэд тань ирээдүйд яг л тань шиг аав, нөхөр болно гэдгийг санаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!