Орцонд нь зөвхөн мах болон төмс багтах хамгийн амттай ороомог

Төмс болон мах ашиглаж, санаанд оромгүй сонирхолтой хоол хийж сурцгаах уу? Дандаа л нэгэн хэвийн хоол хийгээд байх уйтгартай биш гэж үү? Өнөөдөр та бүхэндээ төмсийг санаанд оромгүй байдлаар бэлтгэж, үүндээ мах хийж ороогоод амттай оройн зоог бэлтгэх жорыг хүргэж байна.

Орц:

  • Татсан мах – 300 гр
  • Төмс – 800 гр
  • Цөцгий – 1 халбага
  • Гурил – 50 гр
  • Өндөг – 1 ширхэг
  • Сонгино – 2 ширхэг
  • Хар перец – тал амны халбага
  • Давс – 1 амны халбага
  • Бяслаг – 100 гр
  • Нунтаг улаан чинжүү, давс – тус бүр нэг халбага
  • Цөцгий – 4 халбага
  • Хар перец – халбаганы дөрөвний нэг

Хийх арга:

Төмсөө хальсалж цэвэрлээд дөрөв хувааж хэрчиэд саванд хийгээрэй. Сонгиноо мөн адил дөрөв хуваагаад төмсөн дээрээ хий. Одоо төмс болон сонгиноо нухагчаар нухаж, шингэн зуурмаг болгоорой.

Үүн дээрээ өндөг, цөцгий, давс, перец болон гурилаа хийж хутгана. Одоо хайруулын тавгандаа тос хийж халаагаад зуурмагаас бага хэмжээтэйг авч хийгээд шарна. Хоёр талаар нь шарж, төмсөн пэнкейк бэлтгэнэ. Ийм байдлаар бүх зуурмагаа шарж дуусгаарай.

Татсан махаа давс, хар перец, нунтаг улаан чинжүүгээр амталж базна. Төмсөн пэнкейк тус бүр дээрээ махнаас тараан түрхээд ороож бэлтгээрэй.

Ороомогуудаа шарах шүүгээний саванд хийж, дээр нь цөцгийгөө тараан түрхээрэй. Ингээд урьдчилан халаасан шарах шүүгээнд хоолоо хийж, 180 хэмд 25 минут шарна.

Цаг болоход хоолоо гаргаж ирээд дээгүүр нь үрсэн бяслаг цацаад, буцааж шарах шүүгээнд хийж, ахин 5 минут шараарай. Ингээд таны амттайхан хоол бэлэн болох юм. Та сайхан хооллоорой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!