Хувцсаа хэдэн удаа өмссөний дараа угаах хэрэгтэй вэ?

Хувцас угаах ч бас нэг талаараа соёл болжээ. Хувцсаа зөвхөн хиртэй болсон үед нь угаана гэдэг маш буруу. Эсвэл ганц удаа өмссөн, хиргүй юм чинь угаах хэрэггүй гээд буцаагаад шүүгээндээ хийчихдэг бол бүр буруу. Тэгвэл ямар хувцсыг хэдэн удаа өмссөний дараа угаах хэрэгтэй талаар мэдээллийг хүргэж байна.

Дотуур хувцас – өдөр бүр сольж, угаана

Өдөр бүр дотуур өмдөө сольж байгаарай. Мэдээж сольсон даруйдаа угааж цааш тавих хэрэгтэй. Энэ нь таны мөрдөх ёстой хамгийн энгийн хувийн ариун цэвэр юм шүү.

Жинс: 4-5 удаа өмссөний дараа

Цэвэрч байлаа гээд зарим хувцсыг нэг удаа өмсөөд л угаагаад байж болохгүй. Жинсэн хувцсыг дор хаяж, 4-5 удаа өмссөний дараа угаах хэрэгтэй. Учир нь тус төрлийн хувцсыг ойр ойрхон, тогтмол угаах нь өнгийг нь алдагдуулж, эдэлгээг богиносгоно.

Футволк болон цамц: нэг удаа өмссөний дараа

Футволк болон цамц нь арьстай маш ойр байх учир хөлс шингээж, амархан бохирддог. Иймд нэг удаа өмсөөд л угааж цэвэрлэх хэрэгтэй. Хэд хэдэн өдөр дарааллаж өмсвөл, энэ нь арьсыг гэмтээж шалтгаан болох нь бий.

Даашинз: 1-2 удаа өмссөний дараа

Даашинзыг нэг удаа өмсчихөөд угаах гэсний хэрэггүй. Ядаж 2 удаа өмссөний дараа угааж болох юм. Энэ нь мөн л хувцасны өнгийг сааруулж, бүдгэрүүлэхээс сэргийлж буй хэлбэр. Харин та зуны улиралд даашинзаа өдөржин өмссөн бол тайлаад шууд угаагаарай.

Оймс, трико: нэг удаа өмссөний дараа 

Оймс болон триког нэг удаа өмсөөд л шууд угааж байгаарай. Энэ нь таны гутал чийг татах, хөл таагүй үнэртэй болох зэргээс сэргийлнэ.

Унтлагын хувцас: 3-4 удаа өмссөний дараа

Унтлагын хувцсаа угаахгүй удвал энэ нь таагүй үнэртэж, таны сайхан амрах боломжийг үгүй хийнэ. Иймд 3-4 удаа өмссөний дараа унтлагын хувцсаа угааж байгаарай.

Гутал: Бохирдсон үед нь

Гутал тань бохирдож, толбо тогтсон бол угаах цаг нь болжээ гэж бодоорой. Тэрнээс биш гутлаа хэт ойр ойрхон угааж болохгүй.

Өмд, юбка: 3 удаа өмссөний дараа

Жинсэн өмдтэй харьцуулахад та юбка, өмд, шорт зэргийг илүү олон удаа угаах хэрэгтэй. 3-4 удаа өмсөөд өмд, юбка угааж хэвшээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!