Хатан хааны гэр бүлийнхэн ямар ч нөхцөл байдалд төгс харагдаж чаддаг нууцаа дэлгэжээ

Хатан хааны гэр бүлийнхэн үргэлж төгс төгөлдөр харагдах ёстой бөгөөд алдаа гаргана гэдэг тэдний хувьд байж боломгүй зүйл. Тэгвэл тэд ямар ч нөхцөл байдалд, цаг ямагт сайхан харагдаж, ихэмсэг дүр төрхөө хадгалж чаддаг шалтгаан нь чухам юу бол? Хамтдаа үүнийг олж мэдэцгээе. Таны амьдралд ч бас хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.

Өдөр болон оройн үс засалт

Гүнгийн авхай Меган Марклийн тухайд үсээ дороо хөнгөн шуух дуртай. Энэ нь хувцаслалтыг тодотгох төдийгүй цэгцтэй харагдуулдаг. Тус төрлийн үс засалтын өөр давуу талуудаас дурдвал, дээр нь ямар ч малгайг тохируулаад өмсөж болох төдийгүй өдөр үсээ шууж байгаад орой нь задлахад хөнгөн долгион орсон байх тул хялбархан үс засалтаа өөрчилж болно гэсэн үг юм.

Срочкон цамцны оронд “bodysuit”өмсөх 

Түүний хувьд сул срокчон цамцнаас илүүтэй “bodysuit” буюу үргэлж цамц өмсдөг. Энэ нь үрчийж, онцгүй харагдахгүй бөгөөд хатагтайн бие галбирыг төгс харагдуулна.

Силикон оруулга

Хааны гэр бүлийн хууль дүрмийн дагуу авхай нар хөл нүцгэн байж болохгүй. Иймд тэд үргэлж шилэн трико өмсдөг байна. Харин шилэн трикотой үед өсгийтэй гутал өмсөхөөр хөл гулгаад хэцүү байдаг шүү дээ. Тэгвэл авхай нар маань энэ асуудлаа шийдэхийн тулд өсгийтэй гутал дотроо үргэлж силикон оруулга хийдэг байна. Ингэснээр гутал дотроо хөл гулгахгүй.

Даашинзны нууц

Гүнгийн авхай нарын өмсдөг даашинз ихэвчлэн нимгэн даавуугаар хийгдсэн байдаг. Иймд хормой нь салхинд амархан хийсч, хатагтай нарын биеийг ил гаргаж, папарацдын дуранд өртөх аюултай. Тэгвэл энэ асуудлаас урьдчилан сэргийлж, тэдний даашинзны хормойнд хүндрүүлэгч оёж өгдөг байна. Ингэсэн байхад тэд салхинаас айлтгүй болж байгаа юм.

Нэг размер том гутал

Алдартай бүсгүйчүүд үргэлж хөлдөө нэг размер томдсон өсгийтэй гутал өмсдөг. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт олон цаг өсгийтэй гуталтай явахад хөл хавагнаж, гутландаа багтахгүй болдог. Харин томдсон гутал өмссөн байхад гутал барих вий гэхээс айх хэрэггүй болно. Хоёрдугаарт нэг размер том гутал өмссөн байхад хөл холгох зэрэг асуудлыг мартана. Тиймдээ ч хатан хааны гэр бүлийн авхай нар үргэлж хөлдөө томдсон өсгийтэй гутал өмсдөг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!