Хүүхдүүддээ амттай зайдсан ороомог хийж өгөөрэй

Хүүхдүүдийн хичээл сургууль тал өдрөөр, эсвэл ээлжилж орж байгаа энэ цагт танд өмнөхөөсөө арай илүү зав гарж байгаа байх. Тиймээс өдрийн цагаар хүүхдүүддээ амттай зайдсан ороомог хийж өгөөрэй.

Орц:

  • Эрдэнэшишийн гурил – 1 аяга
  • Бүхэл үрийн эсвэл дээд гурил – 1 аяга
  • Сахар – 2 х.халбага
  • Baking powder – 2 а.халбага
  • Baking soda – ½ а.халбага
  • Давс – ½ а.халбага
  • Нунтаг улаан чинжүү – ¼ а.халбага
  • Өндөг – 1 ширхэг
  • Цөцгийн тос – 1 аяга
  • Зайдас – 8 ширхэг
  • Зайдсаа хатгаж шарах модон шор – 8 ширхэг
  • Крахмал – ¼ аяга
  • Шарах тос
  • Дүрлэгэнд: кетчуп, гич

Хийх арга:

1. Эрдэнэшишийн гурил, бүхэл үр/дээд гурил, сахар, давс, baking powder болон baking soda, улаан чинжүүгээ бүгдийг нь нэг тавганд хийгээд хутгана. Тусдаа тавганд өндөг, хайлуулсан цөцгийн тосоо хийж хутгана. Одоо энэ хоёрыгоо нэг тавганд хийж сайтар холино. Энэ хооронд тосоо халаагаарай.

2. Бэлдсэн зуурмагаа өндөр шилэн саванд хийвэл илүү эвтэйхэн шүү.

3. Зайдсаа арилгаад модон шорнуудаа дундуур нь хатгана. Дээрээс нь крахмалаа цацаад сайн тарааж өгөөрэй. Энэ нь зайдсыг хуурай болгож байгаа хэрэг юм.

4. Одоо харин зайдсаа дүрлэгтээ дүрээд халсан тосондоо шууд шарна. Эргэн тойрныг нь алтлаг шаргал өнгөтэй болтол нь шараарай.

5. Гаргаж ирээд салфеткан дээр тавьбал илүү тос нь шингэж идэхэд тохиромжтой болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!