Үс уналтын эсрэг маскыг гэртээ бэлтгэх арга

Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Харин стресс бухимдал, эрүүл мэндийн байдал, буруу арчилгаа зэргээс үүдэж, үс ихээр унах, хугарах, гэмтэх нь түгээмэл тохиолддог. Энэ үед та ямар арга хэмжээ авдаг вэ? Ихэнх бүсгүйчүүд маань үнэтэй гэсэн бүтээгдэхүүн авч, үсэндээ түрхдэг шүү дээ. Тэгвэл өнөөдрөөс тэгж мөнгөө үрэх шаардлагагүй. Харин бидний танилцуулах хялбархан жорыг бэлтгэн, үсэндээ түрхээрэй. Энэ нь үсний уналтыг зогсоож, өтгөрүүлэн бат бөх ургуулах болно.

Ялангуяа төрсний дараа ээжүүдийн маань үс туг тугаараа унаж, өрвийж сөрвийсөн юм болдог. Энэ үед маш олон бүсгүйчүүд сэтгэл санаагаар унаж, зарим нь бүр үсээ хусуулдаг. Одооноос та хүүхэд төрүүлсэн ч, үсээ муухай болно гэж айлтгүй болох юм. Ердөө л доорх аргаар тос бэлтгэж, үсэндээ түрхээрэй.

Орц:

  • Сонгины шүүс – 1 халбага
  • Зөгийн бал – 1 халбага
  • Өндөгний шар – 1 ширхэг
  • Даливсын тос (Burdock oil) – 1-2 халбага

Бүх орцоо нэгтгэж хутгана. Үүнийгээ үсэндээ сойз ашиглан түрхэж болно. Тосоо түрхэсний дараа гадуур нь уут углаж, 1 цагийн дараа шампунь ашиглаж угаагаарай.

2 долоо хоногт 1 удаа тус аргыг хэрэглэж байгаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!