Нүүрээ өдөрт нэг л удаа угаа: Энэ таны арьсыг хамгаална
Алдарт жүжигчин Сальма Хайек мөнхийн залуу мэт төрх, гайхалтай арьсаараа гайхагддаг. 54 настай жүжигчин бүсгүй өглөө босоод нүүрээ угаадаггүй бөгөөд унтаж сэрсний дараа арьсны pH баланс тэнцвэржсэн байдаг тул өглөөдөө зөвхөн усаар зайлахад хангалттай гэж үздэг. Өнөөдөр хамтдаа Сальма Хайекийн нүүрээ өдөрт ганц удаа угааж, гэрэлтсэн хэвээр хадгалж чаддаг нууцтай танилцъя.
Арьсны тослог байдал багасна
Нүүрээ байнга угаах нь арьсны доторх усыг түгжиж, чийгшүүлж байдаг эфирийн тосыг арилгана. Хэрэв таны арьс усгүй болсон бол үлдсэн чийгийг хадгалахын тулд илүү их тос ялгаруулдаг. Өглөө оройгүй нүүр угаагч хөөс ашиглаж, нүүрээ угааснаар арьс хуурайшиж, илүү их тос ялгаруулна гэсэн үг. Харин үүнээс сэргийлж, өглөөдөө нүүрээ усаар зайлахад хангалттай.
Арьсыг эрт хөгшрөхөөс сэргийлнэ
Арьсаа цэвэрлэж, гуужуулсны дараа цэвэрхэн мэдрэмж төрдөг үү? Гэхдээ энэ нь түр зуурын чанартай нөлөө юм. Арьсаа хэт их угааж, гуужуулснаар арьсны хамгаалалтын давхаргыг авч хаяна. Харин энэ давхарга байхгүй болсноор арьс эмзэг болж, наснаасаа эрт үрчлээс үүсэх, үрэвсэх гэх зэрэг асуудалтай нүүр тулах юм. Мэдээж үүнээс сэргийлэх арга бол нүүрээ хэт их угааж, гуужуулахаас зайлсхийх юм.
Таны арьсыг хүрээлэн буй орчны хор хөнөөлөөс хамгаална
Таны арьсны хамгийн гадна талын давхарга нь арьсыг хүрээлэн буй орчны бохирдол, хор хөнөөлөөс хамгаалж байдаг. Харин үүнийг угааж арилгаснаар юу болохыг та ч бас төсөөлж байгаа байх. Нүүрээ хөөс ашиглаж үрж угаахгүй байснаар, та арьсаа хамгаалж буй нэгээхэн хэлбэр болох юм.
Арьс илүү чийгшилтэй байна
Арьсны цэвэрлэгээ нь зайлшгүй хийгдэх ёстой зүйл ч гэлээ, хэтрүүлж болохгүй. Хэрэв та өглөө болон оройдоо хөөс, угаагч ашиглаж, нүүрээ угаадаг бол таны арьс хуурайшиж байгаад гайхах зүйлгүй. Өглөөдөө нүүрээ усаар зайлснаар, арьсны байгалийн тосыг алдалгүй хадгалж, арьсаа чийгшилтэй, эрүүл байлгаж болох юм.
Арьс эрүүл байна
Нүүрээ өдөрт 2 удаа угаах нь арьсны эрүүл тэнцвэрт байдлыг алдагдуулж, улайлт үүсгэдэг. Энэ нь арьсны дээд давхаргыг задалж, арьс өөрийгөө хамгаалах чадваргүй болгодог тул бактери, бохирдол шууд нэвтэрнэ. Үүний үр дүнд батга, үрэвсэл үүсч, арьсыг гэмтээх юм.