Сармис зөвхөн эрүүл мэндийн биш, машины асуудлыг хүртэл шийдвэрлэнэ

Сармисыг хүмүүс маш олон ашигтай байдлаар хэрэглэдэг. Мэдээж энэ нь дандаа эрүүл мэндэд ашиг тустай байх бөгөөд хүмүүс сармисны олон гайхалтай шинж чанараар өвчин зовлонгоосоо салдаг билээ. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ сармисны өөр нэгэн, хүмүүсийн тэр бүр мэдээд байдаггүй давуу талыг танилцуулахаар бэлтгэлээ.

Танд ердөө ганц хумс сармис хэрэг болно. Сармисаа хальслаад, голоор нь хэрчинэ. Нэг гартаа базаад шүүсийг нь шахаж аваад, аяганд хийнэ.

Одоо үүнийг юунд хэрэглэх вэ гэвэл машины гар утас тогтоогчийг бат бөх, салахгүй болгоход ашиглах юм. Өнөө цагт хүн бүр машиндаа гар утас тогтоогч наах болсон. Гэвч өвлийн улиралд энэ нь сайн наалдаж өгөхгүй байх асуудалтай байдаг.

Тэгвэл сармис танд туслах юм. Гар утас тогтоочийн дотор талд сармисны шүүсээ тарааж түрхэнэ. Үүнийгээ машиндаа наагаад үзээрэй. Ёстой л хэзээ ч салахгүй, маш сайн наалдсан байх болно.

Өмнө нь, Зөвлөлт засгийн үед хүмүүс шил, керамик эдлэлийг сармисны шүүсээр нааж тогтоодог байсан гэдэг. Сармисны шүүс нь маш сайн цавуу бөгөөд дараа нь шилээ чийгтэй даавуугаар арчиж арчихад ул мөр үлдэхгүй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!