Хоол боловсруулах системийн үйл ажиллагааг жигд явуулахад туслах арга замууд

Таны гэдэс дүүрч, хоол шингэхгүй болж, өтгөн хатдаг уу? Хэрэв танд эдгээр асуудлууд тулгардаг бол хэрхэн арга хэмжээ авах талаар зөвлөмжийг бид хүргэж байна.

Зүүн талаараа харж унтах

Ходоод болон нойр булчирхай нь биеийн зүүн талд байрладаг бөгөөд хоол боловсруулах тогтолцооны нэг хэсэг юм. Зүүн талаараа харж хэвтсэнээр ходоодноос гарах хоол хүнс нарийн гэдэс рүү амархан дамжихад тусалдаг. Мөн хоолыг задлах үүрэгтэй нойр булчирхайн ферментийн ялгаралтыг сайжруулдаг.

Илүү их эслэгээр баялаг хоол идээрэй

Эслэг нь гэдэсний хөдөлгөөнийг хэвийн байлгахад тусалдаг. Ихэнх эслэг ихтэй хоол хүнс нь элсэн чихэр, өөх тос, илчлэг багатай байдаг тул ерөнхийдөө эрүүл хоолонд тооцогддог. Овъёос, шош эсвэл жимс нь эслэгийн сайн эх үүсвэр юм. Та мөн исгэсэн хоолыг хоол хүнсэндээ нэмж болно. Зарим төрлийн энгийн, цагаан тараг нь пробиотик агуулдаг бөгөөд энэ нь таны гэдсэнд сайн нөлөөтэй бактери юм. Хамгийн түгээмэл нь “bifidobacteria” ба “lactobacillus” бөгөөд хоол боловсруулах эрхтний зарим асуудлыг сайжруулж, цочромтгой гэдэсний хам шинжийн шинж тэмдгийг бууруулдаг.

Боловсруулахад хэцүү хоол хүнснээс татгалз

Чизбургер, шарсан төмс, пицца зэрэг тослог, өөх тос ихтэй хоол хүнсийг шингээхэд илүү их цаг хугацаа шаардагддаг тул олон цагийн турш гэдэс дүүрэх мэдрэмжийг төрүүлдэг. Энэ төрлийн хоол хүнс нь ходоодны хий, гэдэс базлах, хоол шингэхгүй байх зэрэг асуудалд хүргэнэ.

Байцаа гэх мэт зарим хүнсний ногоо нь ходоодонд шингэж чадахгүй нарийн төвөгтэй сахар болох рафиноз агуулдаг тул хийн асуудал үүсгэдэг. Шарсан талх нь суулгалтанд тусалдаг цардуул агуулдаг тул хоол боловсруулахад тусалдаг хүнсний бүтээгдэхүүний нэг юм.

Хооллож байхдаа өөр зүйлсэд сатаарахгүй байхыг хичээ

Хоолоо заавал сууж идэж байгаарай. Сууж хооллоход цусны эргэлт сайжирдаг. Мөн анхаарлаа сатааруулж, юу идэж байгаагаа ч анзаарах сөхөөгүй болж болохгүй. Энэ нь түгжрэл үүсгэх, хоолны шингэхгүй болох, ходоодонд хүндрэл учруулж мэднэ.

Өтгөн хаталтад ус тустай

Ус нь бидний идэж буй хоолыг задлахад тусалдаг бөгөөд ингэснээр бие нь шаардлагатай тэжээлийг илүү сайн шингээж авдаг. Нэг ёсондоо хоол боловсруулахад ус тусалдаг. Мөн усны тусламжтайгаар өтгөн хаталтаас салж болно. Бүлээн ус сайн ууж байгаарай.

Тогтсон цагт хоолло

Энэ нь бидний дотоод цагийг тохируулдаг бөгөөд хоол боловсруулах үйл ажиллагаа хэзээ эхлэх ёстойг бидний бие махбодь мэдэх болно. Тогтмол бус цагт хоол хүнс хэрэглэх нь эрүүл мэндэд учрах эрсдлийг нэмэгдүүлж болзошгүй. Тиймээс ямагт тогтсон цагт хооллож хэвшээрэй.

Бясалгал хийж, стрессээ хяна

Стресст орсон үед бие нь даралтыг мэдэрч, хоол боловсруулалтыг удаашруулдаг. Үүний үр дүнд гэдэс дүүрэх, гэдэс базлах, хоол боловсруулах чадваргүй болох, эсвэл өтгөн хатах зэрэг асуудал үүснэ. Энэ нь мөн эсрэгээр нөлөөлж, хоол боловсруулах чадварыг түргэсгэж, бие засах газар руу ойр ойрхон очиход хүргэж болох юм.

Амьсгалын 4-7-8 аргыг туршиж үзээрэй

Энэ нь бидний хоолны дур хүслийг зохицуулж, нойрыг сайжруулж, сэтгэлийн түгшүүрийг бууруулж, сэтгэл хөдлөлийн хариу үйлдлийг хянах боломжтой юм. Таны хийх ёстой зүйл бол 4 секундын турш амьсгалаа аваад 7 секунд амьсгаагаа түгжээд, 8 тоонд амьсгаагаа удаан гаргана. Үүнийг нийтдээ 4 удаа хийгээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!