Үнэтэй ресторанд ч махыг ингэж амталж чаддаггүй. Харин та хамгийн амттай махыг гэрийнхэндээ хийж өгөөрэй!

Амттай хоолыг гэр бүлээрээ тойрч суугаад идэх шиг жаргал гэж юу байх билээ. Харин хэрхэн махаа амтлах вэ гэж толгойгоо гашилгах хэрэггүй. Учир нь бид яг одоо та бүхэндээ махыг хамгийн сайхнаар амталж бэлтгэх аргыг зааж өгөх гэж байна. Гэрийнхэн тань амаа олохгүй иднэ гэдэгт итгэлтэй байна шүү.

Орц:

  • Ургамлын тос – 200 мл
  • Хатаасан клинтра – 1 халбага
  • Давс – амталгаагаар
  • Перец – амталгаагаар
  • Сонгино – 400 гр
  • Мах – 1.5 кг

Хийх арга:

Ургамлын тосоо тогоонд хийж халаана. Үүн дээрээ клинтро болон давсаа хийнэ.

Сонгиноо дөрөв хувааж хэрчиэрэй. Үүнийгээ тосондоо хийж хуурна.

Дараа нь махаа том том хэрчиж, сонгино дээрээ нэмнэ. Дээр нь давс болон перецээ цацаж амтлаарай.

Ингээд бага зэрэг хуурсны дараа тогооноос авч битүү чанагчинд хийнэ. Хэрэв танайд битүү чанагч байхгүй бол тогоондоо хийж зөөлөн галаар чанаж болох юм. Ингэхдээ бага зэрэг ус хийхээ мартуузай.

Бэлэн болсон махаа төрөл бүрийн салат, будаа зэрэгтэй хольж идэж болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!