Авга эгч маань өтгөн хаталтаас болж олон жил зовсон. Харин үүний ачаар гэдсээ бүрэн цэвэрлэж, өтгөн хаталтаас салсан

Дасгал хөдөлгөөний дутагдал, витамин дутагдал, ууж байгаа усны хэмжээ, идэж байгаа хоолон дахь эслэгийн хэмжээ бага зэргээс үүдэж, өтгөн хатдаг. Өтгөн хатсанаар илүүдэл жин үүсэх, хоол боловсруулах системийн ажиллагаанд саатал үүсэх, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн саатах зэрэг олон сөрөг үр дагавар үүсэхийн зэрэгцээ биед тухгүй байна. Тиймээс өтгөнөө гадагшлуулж, гэдсээ цэвэрлэх нь хамгийн чухал. Өнөөдөр та бүхэндээ таны гэдсийг бүрэн цэвэрлэж, өтгөн хаталтаас салгах нэгэн аргыг танилцуулж байна.

Орц:

  • Хасарваань – 150 гр
  • Чавга – 150 гр
  • Буцалсан ус – 5 аяга

Хасарваань болон чавгаа жижиглэн хэрчинэ. Үүн дээрээ буцалсан усаа хийгээрэй. Ингээд үүнийгээ шилэн саванд хийж хадгална.

Хэрэглэх:

Та бэлтгэсэн шилэн савтай чанамалаа өглөөний цайгаа уухдаа хамт хэрэглэж идээрэй. Үүнийг аягатай таргандаа хийн хутгаж идэх эсвэл дэвтээсэн овъёосондоо хийж хутгаж идэж болох юм.

Чавга нь эслэгээр баялаг учир өтгөнийг хялбархан гадагшлуулж, өтгөн хаталтыг эмчлэх болно. Тиймээс ердөө л үүнийг өглөөний цайндаа идэж байхад гэдэс тань бүрэн цэвэрлэгдэж, ахин өтгөн хатах аюулаас айх аюулгүй болох гэнэ шүү. Тиймээс заавал хэрэглээд үзээрэй.

Үүнээс гадна та орой унтахдаа стакантай усанд хэдэн ширхэг чавга хийж хонуулаад, өглөө нь чавгаа идэж байгаарай. Энэ нь мөн л таны гэдэс дотрыг цэвэрлэж, өтгөнийг гадагшлуулах аж.

Мөн та өтгөн хаталтаас сэргийлэхийн тулд дасгал хөдөлгөөн их хийхийн зэрэгцээ ус сайн ууж байгаарай. Ялангуяа өглөө боссон даруйдаа 2-3 стакан ус ууж, гэдэснийхээ гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжих хэрэгтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!