Миний үс хэтэрхий гэмтсэн болохоор үс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглээд ямар ч үр дүнгүй байлаа. Харин би гэртээ үүнийг бэлтгэж хэрэглээд эрүүл, намирсан болгож чадсан

Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Энэ шиг үнэн үг ховор болов уу. Бид багахан л анхаарлаа сарниулахад л үс гэмтэж, арзайж, салаалж нэг үгээр аймшигтай болж хувирдаг. Энэ тохиолдолд та ямар арга хэмжээ авдаг вэ? Төрөл бүрийн үс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглээд ч үр дүнд хүрэхгүй байна уу? Тийм бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ үсийг эмчилж, эрүүл, намирсан болгох аргыг зааж өгөхөөр бэлтгэлээ.

Үсийг гэмтээж, арзгар болгох хэд хэдэн шалтгаан бий. Үүнд:

  • Үсийг гэмтээх цаг агаарын нөхцөл
  • Шампунь тохирохгүй байх
  • Өдөр болгон үсээ угааж, хуурайшуулах
  • Витамины дутагдал
  • Дааврын тэнцвэр алдагдах
  • Үсээ тогтмол сэнсээр хатаах
  • Тэнцвэргүй хооллолт
  • Үсэндээ тэжээл өгөхгүй байх зэргээс болж үс гэмтэж, арзайж эхэлдэг байна.

Үсээ хэрхэн гэрийн нөхцөлд эмчлэх вэ?

Кокосын тос болон Е витамин 

Кокосын тос болон Е витаминыг 4:1 харьцаатайгаар хольж бэлтгэнэ. Сайтар хутгаж бэлтгээд, үүнийг угаасан үсэндээ жигд тараан түрхэж, 30-40 минут байлгаарай. Дараа нь бүлээн усаар зайлж арилгана. Та долоо хоногт 1-2 удаа тус маскыг хэрэглэж байгаарай. Ингэснээр үсэнд хангалттай хэмжээний чийгшил, амин дэмийг өгч, арзгарыг дарах төдийгүй гэмтлийг арилгах болно.

Авокадо болон тараг

Танд нэг ширхэг авокадо болон нэг стакан тараг хэрэг болно. Блендэр ашиглаж, хоёр орцоо хольж зуурмаг бэлтгээрэй. Үүнийгээ үсэндээ түрхэж, 40-45 минут байлгана. Дараа нь үсээ өөрийн хэрэглэдэг шампуниа ашиглаж угааж арилгана. Долоо хоногт 1-2 удаа хэрэглэхэд хангалттай.

Та энэхүү хоёр маскаас өөрт аль боломжтойг нь ашиглаж, үсээ гэрийн нөхцөлд эмчлээрэй. Мөн цаашдаа ч үсний сэнс, индүү зэргийг аль болох бага хэрэглэж, витамин, амин дэмээр баялаг хоол хүнсийг түлхүү идэж байхыг зөвлөж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!