Тамхинаас ч дор, илүү хор хөнөөл учруулж болох 4 хоол хүнс
Тэнцвэргүй хоолны дэглэм нь өнөө үед тамхи татахаас илүү хор хөнөөлтэй болж байна. Эрдэмтэд хүний биед чухал хэрэгцээтэй тэжээл дутагдах нь бидний эрүүл мэндэд хортой болохыг тогтоожээ. Гэсэн хэдий ч ашигт чанартай гэж нэрлэгддэг хоолны дэглэмд орсон зарим бүтээгдэхүүн нь бидний биед хор хөнөөл учруулж болзошгүй юм. Тиймээс юу идэж ууж байгааг сайтар бодож төлөвлөж байх хэрэгтэй. Эс бөгөөс таны амьдрах өдөр хоног улам бүр цөөрнө гэсэн үг.
Жимсний шүүс
Шинэхэн жимсний шүүсийг шахаж уух нь бидний эрүүл мэндэд ашиг тустай шим тэжээл, амин дэмийг агуулдаг. Харин савлаж бэлтгэсэн шүүс нь таны бодож байгаа шиг эрүүл хүнс болж чадахгүй. Энэ нь жимсний хамгийн гол элемэнтүүд болох эслэг зэргийг алдагдуулсан байх төдийгүй чихрийн хэмжээ өндөр. Тийм учир чихрийн шижин өвчнийг өдөөж, таргалалтыг нэмэгдүүлэх ба зүрх судасны үйл ажиллагааг алдагдуулна. Иймд та үнэхээр шүүс уухыг хүсч байгаа бол өөрийн гараар шинэхэн жимсийг шахаж шүүсийг нь гаргаж байгаарай.
Сүши
Сүши нь өөрөө хортой биш, харин үүнийг амталж, чимдэг төрөл бүрийн нэмэлт хүнсний бүтээгдэхүүн нь асуудал үүсгэнэ. Сүүлийн үед хүмүүсийн сонирхож иддэг ихэнх сүши нь майонез, сүүн крем, төрөл бүрийн соус нэмж амт оруулдаг болсон. Ингэснээр калорийн хэмжээ огцом нэмэгдэж, таргалалт үүсэх гол нөхцлийг бүрдүүлэх болно. Харин таргалалт таныг юунд хүргэж болохыг та ч бас сайн мэдэх болов уу.
Овъёос
Мэдээж овъёосыг өглөөний цайндаа идэх нь эрүүл мэндэд тустай. Энэ нь хоол боловсруулах системийг дэмжиж сайжруулах төдийгүй биеийн ерөнхий эрүүл мэндийг дэмжинэ. Гэсэн хэдий ч бүх төрлийн үр тариа нь ижил хэмжээгээр үр өгөөж өгдөггүй. Ихэнх нь цэвэршүүлсэн үр тарианаас гаргаж авдаг. Энэхүү боловсруулалтын явцад үр тариа нь их хэмжээний эслэг болон бусад тэжээлийг алддаг. Амт нь илүү сайхан, хүүхдэд илүү тааламжтай болохын тулд үр тарианд нэмсэн элсэн чихрийн хэмжээг дурьдах хэрэгтэй.
Элсэн чихрийн хэмжээ ихсэх нь чихрийн шижин, зүрхний өвчин, таргалалтыг өдөөж болно. Тиймээс ямар овъёос, үр тариа сонгохоо сайтар бодож харгалзан үзэж байгаарай.
Цагаан талх
Цагаан талх нь эрүүл тэжээл, эслэг дутагдалтай цэвэршүүлсэн үр тарианаас бүрдсэн өөр нэг бүтээгдэхүүн юм. Харин эслэг нь даралтыг тогтворжуулж, биеийн жинг эрүүл байхад туслахын зэрэгцээ чихрийн шижинээр өвчлөх магадлалыг бууруулж байдаг. Тийм учраас эслэг алдагдсан бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэхээс татгалзаарай.