Өнгө өнгийн солонгорсон, өөрөөсөө хүртэл харамлам амттай зефир хийх жор

Өнөөдөр та бүхэндээ амттай зефир гэртээ хийх аргыг хүргэхээр бэлтгэлээ. Энэ нь бүсгүйчүүд өөрсдийн хоол болон амттаны жороо нэгэндээ хуваалцаж ярилцдаг “MommyDoko” групп дээр нийтлэгдсэн жор юм. Ямартай ч хамтдаа сурж авцгаая.

Орц:

  • Молоко – 3 том халбага
  • Ус – 170 мл
  • Элсэн чихэр – 450 гр
  • Ваниль – 1 уут
  • Нимбэгний шүүс – 2 жижиг халбага
  • Желатин – 12 гр

50 мл хүйтэн усан дээр желатинаа хийж, 15 минут байлгана. Энэ хооронд молокон дээрээ үлдсэн 120 мл ус, элсэн чихэр, ванилиа хийж зөөлөн гал дээр буцалгаарай. Буцалгах явцдаа хутгаж, элсэн чихрээ хайлуулна. 5 минут орчим буцалгаад гаргана.

Дээр нь нимбэгний шүүсээ хийж хутгаарай. Дэвтээж орхисон желатинаа богино долгионы зууханд хийж 20 секунд эргүүлэх эсвэл гал дээр тавьж халаана. Ингээд хайлсан желатинаа халуун бэлдэц дээрээ нэмж хийгээд, гар цахилгаан миксерээр сайтар миксердэнэ.

15 орчим миксердэж өтгөн болгоно. Ингээд зуурмагаа хөргөх бөгөөд хөртөл нь 2 минут тутамд хутгаарай. Бэлэн болсон зуурмагаа хэвтэй уутанд хийж, шахаад калькин цаасан дээр тавиарай.

Хэдэн цаг хөргөж хатаагаад л таны амттайхан зефир бэлэн болох юм. Өнгө оруулах тухайд та зуурмагаа хувааж тус тусад нь аяганд хийгээд, дээр нь хүнсний будаг хийж хутгахад хангалттай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!