Цахилгаан зуухныхаа тавцан дээр алчуур дэвсэж, дагтаршсан толбыг хялбархан арилгах арга

Цэвэрлэгээ хийх амар биш. Хамгийн гол нь зөв, хялбарчлах аргуудыг сураад авчихвал харин тийм ч хэцүү ажил бас биш шүү. Ялангуяа түлэгдэж, бохирдсон, заавал гараа өвдтөл зүлгэж, хөлсөө дуслуулан арчих шаардлагатай болдог цахилгаан зуухны тавцанг цэвэрлэнэ гэдэг хүн бүрийн толгойны өвчин болдог билээ. Тэгвэл өнөөдөр тусгайлан та бүхэндээ плитканы тавцанг маш хялбарханаар цэвэрлэж, ганц арчихад шинэхэн мэт гялалзуулж болох аргыг зааж өгөх гэж байна. Анхааралтай сураад аваарай.

Арилгахад хэцүү толбоны мангас бол хүнсний сода болон цагаан цуу. Эдгээрийг хольж хэрэглэхэд арилахгүй толбо гэж үгүй. Харин плитканы түлэгдсэн толбыг арилгахын тулд танд нэмээд алчуур хэрэг болно.

Тавцан дээр хүнсний содаа тарааж цацна. Одоо харин цагаан цууг шүршигч саванд хийж байгаад содан дээрээ цацаарай. Ингээд үүнийгээ алчуураар хучиад 10-15 минут байлгахад хангалттай юм. Дараа нь пролоноор арчих төдийд бүх бохирдол, толбо тэр дороо алга болно.

Та үүнийг заавал хүнсний сода гэлгүйгээр зөвхөн цагаан цуу ашиглан хийж ч болох юм. Мэдээж хүнсний сода нэмбэл үзүүлэх үр нөлөө нь хэд дахин нэмэгдэх болно. Иймд заавал нэг удаа туршаад үзээрэй. Таны ажлыг хөнгөвчилж, цагийг хэмнэж, маш ихээр тус хүргэнэ гэдэгт итгэлтэй байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!