Ямар ч сайхан, халуухан бүсгүйг таагүй харагдуулах зүйлс

Хүн хүний харах өнцөг хэдийгээр өөр боловч, хүмүүст нийтээр нь таалагддаггүй зүйлс гэж бий. Ялангуяа ямар ч үзэсгэлэнтэй, өөртөө итгэлтэй бүсгүйг таагүй харагдуулах зүйлс байх бөгөөд эдгээрийг өнөөдөр та бүхэндээ онцгойлон танилцуулахаар бэлтгэлээ.

Даруулганы мөр нь ил гарах

Мэдээж эмэгтэй хүний дотуур хувцас ил гарсан байх ямар ч үед таагүй харагдана. Тиймээс ямагт шалгаж байгаарай.

Бохир харагдах суга

Та ханцуйгүй даашинз, майк өмссөн үедээ суга орчмоо цэвэрлэж, өнгөлж байгаарай. Учир нь энэ нь хүмүүсийн хараанд тусч, таныг таагүй харагдуулах аюултай.

Хэтэрхий урт ханцуй

Хэтэрхий урт, унжсан ханцуй нь ямар ч зэгзгэр, сайхан биетэй бүсгүйг жижигхэн, замбараагүй харагдуулж чадна.

Шингээгүй нүүрний будаг

Арьсныхаа өнгөнд үл тохирох крем хэрэглэх тун ч аюултай. Энэ нь таны нүүр будалтыг тэр чигтээ сүйтгэж орхино. Гэрээсээ гарахаас өмнө нүүр будалтанд тань өө сэв байгаа эсэхийг ажиглаарай.

Хэт хөл барьсан сандал

Гоо үзэсгэлэнд золиос хэрэгтэй гэх үгээр өөрийгөө хаацайлж, хэтэрхий бариу сандал өмсөж, өөрийгөө зовоох хэрэггүй. Энэ нь танд тухгүй байхаас гадна харж байгаа хүмүүст ч таагүй сэтгэгдэл төрүүлнэ. Хөлдөө таарсан, эвтэйхэн гутал сонгоорой.

Хувцсан дээр унасан хаг

Хувцсан дээр унаж тогтсон хаг үнэхээр бохир харагддаг. Бүсгүйчүүд маань ийм асуудалд орохгүйн тулд үсээ сайтар арчилж байгаарай.

Цамцны заханд наалдсан крем

Хичээж будсан нүүр будгаа цамцандаа арчиад наачихвал ямар сайн байх билээ. Энэ нь нүүрний будгийг ч тэр, цамцыг ч тэр давхар баллаж орхино. Үүнээс сэргийлэхийн тулд будаг түгжигч ашиглахыг зөвлөж байна.

Бохир хөлийн ул

Ялангуяа зуны улиралд арьсандаа анхаардаг шигээ хөлөндөө анхаарч байх хэрэгтэй. Хөлийн өсгийг зөөллөж, цэвэрлэж байх зайлшгүй шаардлагатай. Эс бөгөөс та анхааралгүй орхисон хөлийн улнаасаа болж бусдад таагүй нэртэй болж ч болох юм.

Үс орооцолдсон үсний боолт

Охид бүсгүйчүүдийн бугуйнд үсний боолт заавал явдаг. Гэхдээ тэр үсний боолтонд үс ширэлдэж орооцолдсон байвал үнэхээр эвгүй харагдана. Үүнийг үргэлж санаж, боолтоо шалгаж байгаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!