Гарын доорх материал ашиглаж, арьсаа гоё болгох маск, бүтээгдэхүүн хийж сураарай

Эрс тэс уур амьсгал, стресс, химийн бүтэцтэй нүүрний бүтээгдэхүүн зэрэг нь хүний арьсанд маш сөргөөр нөлөөлдөг тул аль болох эко бүтээгдэхүүнүүд хэрэглэж арьсаа гэрэлтсэн, эрүүл байлгах хэрэгтэй. Тийм учраас гуужуулагч, тоник, цэвэрлэгч зэргийг өөрөө хийж сурахад тань дараах аргууд хэрэг болно.

  1. Улаан лооль, өргөст хэмхтэй тонер

Нэг жижиг өргөст хэмх, нэг том улаан лоолийг хооронд нь маш сайн хольж нухаш бэлтгээд хөргөгчид хийх ба 3 хүртэл хоног хэрэглэх боломжтой. Харин үүний тулд бэлдэцээ нүүр хүзүүндээ зөөлөн түрхэхэд л хангалттай ба 5 минут байлгаад усаар зайлж угаагаарай. Түүнчлэн улаан лоолийн антиоксидант нь  арьсыг зөөлөн хэрнээ чанга болгох давуу талтай.

  1. Улаан лоолиор нүүрний гуужуулагч хийх

Жижиглэсэн улаан лооль дээр 1/5 цайны халбага элсэн чихэр хийхэд энэ нь нэг төрлийн скраб болох ба нүүрээ тойрог хөдөлгөөнөөр аажуухан үрнэ. Гэхдээ ингэхдээ маш зөөлөн байх хэрэгтэй. Дараа нь хэсэг хугацааны эцэст үүнийгээ бүлээн усаар угаах ёстой бөгөөд хамгийн хурдан, хэрэглэхэд хялбар гуужуулагч хэмээн хэлж болно.

  1. Өндөгний хальс болон усан үзмээр арьс чангалагч бэлтгэх

Та 1 өндгийг 7 ширхэг усан үзэмтэй холигчоор холиход, хөөсөрч эхлэх ба үүнийг нүүр болон хүзүүндээ дээшээ чиглэлтэй түрхэнэ. Ерөнхийдөө 15 минут ингэж байлгах бөгөөд усан үзэм дэх фитонутриентууд нь таны арьсыг хэт ягаан туяанаас хамгаалах болно. Мөн энэ нь C витаминаар баялаг тул коллаген үүсгэж, уян хатан гэрэлтсэн байдлыг бий болгодог.

  1. Хуурай исгэгчээр цэвэрлэгч хийх

1 халбага исгэгчийг 2 халбага бүлээн сүүнд уусгаж нүүрэндээ нүднээсээ холуур тараан түрхээрэй. Дараа нь 15 минут болоод угаахаас гадна исгэгч нь арьсыг чийгшүүлж, коллагенаар хангадгаараа алдартай юм.

5. Бүйлс ба майонезтай гуужуулагч

1/4 аяга(40гр) бүйлсийг 1/8 ц.х майонезтай хамт холигчоор бутална. Бэлэн болсон скрабаар нүүрэндээ зөөлөн иллэг хийх ба 10 минут байлгаад угаана. Мөн майонез нь арьсанд тэжээл өгч, үхсэн эдийг гуужуулдаг тул хуурай арьсанд илүү тохиромжтой.

  1. Кивитэй гуужуулагч

1ш хальсалж нухсан кивиг 2ц/х бор элсэн чихэр, хэдэн дусал оливын тостой холино. Мөн л тойрох хөдөлгөөнөөр зөөлөн үрж, 3-5 минут байлгаад бүлээн усаар угаагаарай. Үүнээс гадна, киви нь амин хүчил, витамин С-ээр баялаг учраас арьсны тослогийг багасгадаг бол, бор элсэн чихэр нь үхжсэн эд эсийг арилгахад тустай. Харин оливын тосны хувьд бактерын эсрэг үйлчилгээтэй тул арьсыг унжихаас сэргийлдэг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!