Гүрж үндэстний хоол бяслагтай хачапури хийх жор

Өнөөдөр та бүхэндээ Гүрж үндэстний хоол бяслагтай хачапури хийх жорыг хүргэж байна.

4 хачапури гарах жор:

  • Ус юмуу сүү – 100мл
  • Хуурай эсгэгч – 5 гр
  • Элсэн чихэр – 10 гр
  • Давс – 5 гр
  • Өндөг – 2 ширхэг
  • Масло – 30 гр
  • Гурил – 300 гр

Хачапуринд орох шанзны орц:

  • Бяслаг – 400 гр
  • Өндөг – 5 ширхэг ( 1 өндөг бүтнээрээ орно, харин 4 өндөгний зөвхөн шар нь хэрэг болно)
  • Масло – 40 – 50 гр
  • Давс , перец

Гурилаа бэлтгэх арга: бүлээн ус юмуу сүүндээ эсгэгч, масло, 2 өндөг… гэх мэт бүх орцуудаа хийж уусгаад, түүгээрээ гурилаа зуурна. Зуурмагаа 30-40 мин дулаан газар хөөлгөнө. Гурилын зуурмаг гарт наалдахгүй, нялцгай биш, зөөлөн болно. 2 дахин томортол нь хөөлгөх хэрэгтэй.

Гурилаа хөөж байх явцад шанзаа бэлдэнэ. Бяслагаа үрээд, давс, перецээ өөрийн хэрэглээнд тааруулж хийгээд 1 ш өндөгтэйгээ хольж хутгана. Бяслагаа тэнцүү 4 хувааж бэлдээрэй.

Хөөсөн гурилаа 4 тэнцүү хуваагаад, 23-25 см диаметртэй дугуйлж элдэнэ. Элдсэн гурилын зузаан 3 мм орчим болно. Гурилан дээрээ бэлдсэн бяслагныхаа 1\4 тарааж өгнө. Гэхдээ гурилын төв хэсэгт бяслагаа овоолсон маягтай тавиад, харин захаар нь бяслаг тавихгүй

2 талаас нь хуйлаад дунд нь 8,9 см зай үлдээнэ.

2 захыг нь нийлүүлээд сайтар чимхэнэ. Иймэрхүү маягаар 4 ширхэг хачапури гарах ёстой.

200С дээр 13-15 мин болгоод гаргаж ирэнгүүтээ өндөгнийхөө шарыг 1, 1-ээр нь халуун бяслагныхаа голд эвтэйхэн нүх гаргаж байгаад хийнэ.

Өндөгний шартай хачапуригээ буцааж шарах шүүгээ рүүгаа хийгээд бас 200 С дээр 2-3 мин болгоод бэлэн болно.

Халуун хачапури дээрээ 10 гр орчим масло тавиад зочдоо дайлаарай.

Хачапуриг идэхдээ дунд нь байгаа бяслаг, дутуу болсон өндөгний шар, цөцгийн тос зэрэг амттангуудаа эвтэйхэн хольж хутгаад, захын урт гурилтай хэсгүүдийг хугалж дүрж иддэг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!