Дэвтрээ гаргаж ирээд тэмдэглэж авах хэрэгтэй хоолыг илүү амттай болгож бас баяжуулах гоё жорууд

Амттай хоол хийхийн тулд авьяастай, чадвартай байхаас гадна мэдлэгтэй байх ёстой болж ирнэ. Энэ нь заавал сургуульд заадаг, сургалтанд үзүүлдэг тийм хоолны ухаан биш. Ердөө л бусдаас сонссон эсвэл интернэтээс харсан хялбархан энгийн аргууд байхад хангалттай. Хоолыг тань илүү амттай, хоол хийхийг илүү хялбар болгох сонирхолтой аргуудыг та бүхэндээ хуваалцаж байна.

Шилэн лонхны ёроолыг ашиглаж равиоли хийж болно.

Өндөг дээрээ нэг халбага цөцгий нэмж хутгаад шараад үзээрэй. Илүү амттай болох болно.

Брюсселийг гахайн махтай хамт шарж үзсэн. Гахайн махны өөхнөөс ялгарсан тос байцааг илүү амттай болгосон. Туршаад үзээрэй.

Өглөөний цайндаа цагираг хэлбэртэй чинжүү дотор өндөг хийгээд шараад үзээрэй. Өнгөлөг бас амттай.

Сармисыг уутанд хийгээд дээрээс нь нүдэж бяцалсан. Өнөөдөр ч амттай шпагети идэх бололтой.

Брокколиний ишийг шууд л хаячихдаг. Гэхдээ үүнийг нимгэн зүсч хэрчээд пастанд хийж болно. Пастагаа бэлэн болохоос хоёр минутын өмнө брокколийн ишийг нэмээрэй.

Смүтиний орцуудаа бэлтгэж, уутанд хийж амыг нь боогоод хөлдөөчих. Өглөө бүр ууттай бэлдэцээ гаргаж ирээд л ус эсвэл тарагтай хамт блендэрт хийж эргүүлээд л таны смүти бэлэн.

5 минутанд хийж болох пицца

Аяган бялууны цаас тань дуусчихсан бол калькин цаасыг жижиглэж хуваагаад ингэж ашиглаж болно.

Талхыг маслонд шарвал ийм гоё шаржигнасан болохгүй. Харин талхан дээрээ бага зэрэг майонез түрхчихээд шарвал хамгийн төгс шарсан талх бэлэн болно.

Бялуу жигнэх сав хэтэрхий том байвал тугалган цаас ашиглаарай.

“Би чанасан тахианы махыг хурдан хэрчих шаардлагатай бол холигч ашигладаг.”

Үлдсэн будаагаа өндөг, ногоотой хольж, хуушуур шиг шарж болно.

Би хүрэн манжинг үрээд, бяслагтай хольсон. Үүнийгээ талхан дээр тавиад, дээр нь өндөг байрлуулж, шарах шүүгээнд хийчихсэн. Амтыг нь илэрхийлэхэд үг багадах байх.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!