Шадар сайдын гэргий Ч.Ичинхорлоо олон нийтийн дургүйцлийг хүргэсэн үйлдэлдээ ийм тайлбар хийжээ

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайханы гэргий гамшгийн үед баримтлах дэглэм зөрчсөн үү гэх асуудал олон нийтийн анхаарлыг татаж байна.

Энэ асуудлаар өнөөдөр Шадар сайд тайлбар хийхдээ “Гэр бүлийн маань хүний хувьд өвчин туссан эцэг эх дээрээ очно. Айлын эхнэр, айлын охин, хүүхдийн ээжийн хувьд хийдэг бүхнийг хийж, өөрөө ч эрсдэл д ороод явж байгаа хүн. Залуустаа хандаж хэлэхэд цар тахлын үед дэглэмээ сайтар бариарай. Цаашид тархалт улам нэмэгдэх эрсдэл бий. Халдварт өртөж хамгийн хүн д тусаж байгаа нь ахмад настнууд шүү” гэлээ.

Тэгвэл түүний гэргий Ч.Ичинхорлоо цахим хуудаснаа:

“Сүүлийн 2-3 жил миний аав үхэл амьдралтай тэмцэн хэдэн ч удаа түргэн тусламжаар сэхээн амьдруулахад оров доо(10-аад удаа)

Аав маань зүрхний маш хүнд өвчтэй ,амьсгалын дутагдалд байнга ордог гэртээ ч хүчилтөрөгчийн аппараттай 100% хүний асаргаанд байдаг юмаа. Миний эргэн тойрныхон бүгд мэднэ дээ (хамт олон, найзууд, ах дүүс)

Хэнд ч хэлээд ирдэггүй энэ АЙМШИГТ өвчнөөр аав ээж минь өвдөж үхэл амьдралтай цаг минут тутам тэмцэж бна.

Би аавыгаа ачит эмчийн гарт хүлээлгэн өгөх зайлшгүй шаардлагын улмаас эмнэлэгт хүргэж өгөөд халдвар хамгааллын дүрэм журмын дагуу голомт гарсан аавынхаа гэрт тусгаарлагдаад байгаа. Энэ асуудал олон нийтэд буруу зөрүү ойлголт өгч, дургүйцлийг төрүүлэх хэмжээний том асуудал болно гэж бодолгүй яарч тэвдэн явсандаа ХҮЛЦЭЛ ӨЧЬЕ

Амьсгалах мөч бүртээ амьдралын төлөө тэмцэж байгаа аав ээжийг минь тайван орхиоч гэж ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ хүсэж бна.

Амьдралын жаргал зовлонг БҮТЭН ЖАРАН хамтдаа туулсан

ХАЙРТАЙ ИЖИЙ ААВАА хурдан эдгээсэй гэж БУРХАНДАА залбирч сууна даа.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!