Гаднаа хатуу, дотроо зөөлөн амттай жигнэмэг хийж сураарай!

Бэйкери, кафед зардаг амттанг идэж, кофе ууж суух шиг жаргал хаана байх билээ. Харин тэрхүү амттай жигнэмэг, амттанг гэртээ хийгээд идэх боломжтой. Бэлтгэхэд маш хялбар бөгөөд орц нь энгийн тул таны өдөр тутамдаа иддэг амттан болж хувирах юм. Ингээд хамтдаа хэрхэн бэлтгэх аргатай танилцъя.

Орц:

  • Сүүн крем – 1 халбага
  • Масло – 250 гр
  • Хүнсний сода – тал халбага
  • Гурил
  • Хушга
  • Сахар
  • Намуу цэцгийн үр

Бэлтгэх арга:

Гуриландаа хөлдүү маслоо жижиг болгон хэрчиж хийгээд гараараа бяцалж, бэлтгэнэ. Үүн дээрээ хүнсний сода болон сүүн кремээ нэмээд зуурмаг болгоорой.

Үүнийгээ хөргөгчинд 30 минут байлгана.

Харин дараа нь намуу цэцгийн үрээ бэлтгэнэ. Ингэхдээ намуу цэцгийн үрээ кофены машинд хийж нунтаглана. Үүн дээрээ бага зэрэг ус хийж, сахараар амталж, 10 минут байлгаарай.

Одоо хушгаа бэлтгэнэ. Хушгаа нухаж, үйрмэг болгоод сахараа амталж цааш тавиарай.

Хөргөгчинд хадгалсан гурилаа нимгэн элдэж, зурагт үзүүлсэнтэй ижил гурвалжин болгож хэрчинэ.

Үүн дээрээ намуу цэцгийн үр болон хушгаа тус тусад нь тавьж ороогоорой.

Бэлэн болсон жигнэмэгээ 180 хэмд 15 минут жигнээрэй. Ингээд жигнэмэгээ гаргаад, дээр нь сахарын пүдр цацна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!