Чанасан өндгийг соё соусанд хийж, 2 цаг байлгаад л маш амттай, өвөрмөц оройн хоол бэлэн болно

Энгийн чанасан өндгийг соё соусанд хэсэг байлгаад илүү гоё амттай болгож болох талаар та мэдэх үү? Энэ нь Зүүн Азийн улс орнуудад маш түгээмэл. Будаатай хольж, өдөр болон оройн хоол болгон идэхэд тохиромжтой аж. Өндөг нь маш амттай болох төдийгүй уургаар баялаг учир махны шаардлагагүй. Ингээд хамтдаа хэрхэн өндгийг соё соусанд дарах талаар мэдэж авцгаая.

Энэхүү жор нь 4 ширхэг чанасан өндөгөнд тааруулсан. Эхлээд өндгөө чанаж бэлтгээд, хальслаарай. Одоо саванд соё соусаа хийх бөгөөд дээр нь яг ижил хэмжээтэй ус хийж хольно. Үүндээ өндгөө хийхэд өндөг далд орж байх ёстой. Тийм хэмжээ гэж тааруулж бэлтгээрэй.

Одоо соё соусандаа 50 гр элсэн чихэр, хэрчсэн тал сонгино, 1-2 ширхэг хэрчсэн халуун чинжүү, багахан цоохор майлз зэргийг хийж хутгана. Ингээд нэг ёсондоо соус маань бэлэн болж байгаа юм.

Ингээд чанасан өндгөө соусандаа хийж, 2 цаг байлгана. Хугацааг нь хэтрүүлж болохгүйг анхаараарай. Ингээд та амталж бэлтгэсэн өндгөө агшаасан будаатай хольж амтархан идээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!