“Ододтой бүжиглэе” шоуны үзэгчид болон шүүгчдийг алмайруулсан гайхалтай үзүүлбэр

Дэлхийн хэмжээний шоу болох BBC телевизийн бүтээл “Dancing With The Stars”- “Ододтой бүжиглэе” шоуны албан ёсны эрхийг “MongolTV” авснаас хойш долоо хоног бүр үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж байгаа билээ.

Тэгвэл шоуны 11 дах дугаар буюу хагас финалын үзүүлбэр өнөөдөр үзэгчдэд хүрч байна. Долоо хоног бүр шилдэг үзүүлбэрийг  толилуулж байдаг “Ангууч” буюу  Б.Баттөр болон бүжигчин, бүжгийн багш дасгалжуулагч Б.Халиун нар энэ удаад тайзан дээр гал асаасан онцгой үзүүлбэрийг үзүүллээ. Тэд энэ долоо хоногт ТАНГО бүжгийн гайхалтай үзүүлбэрийг толилууллаа.

Тэд энэ удаагийн үзүүлбэрээр шүүгчдээс нийт 40 оноог авч чадсан юм. Нэвтрүүлгийн турш хамгийн шилдэг үзүүлбэрүүдийг үзүүлж байгаа хамтрагчиддаа дараа дараагийн үзүүлбэрүүдэд амжилт хүсье.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!