Дуучин Ану, ШӨХТГ-ын даргатай хамт ТҮЦ шалгаж “Цагаан самар, Алибаба” худалдаалж байсан ноцтой зөрчил илрүүлжээ

ШӨХТГ-ын даргаар дуучин Ану буюу Ч.Уранхолбоо нэг өдөр ажиллах болсон талаар бид өмнө нь хүргэж байсан. Тэгвэл дуучин бүсгүй өөрийн цахим хуудсандаа ийнхүү бижээ. Тэрээр:

“Өнөөдөр “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөөх газар”-ын даргын үүргийг нэг өдөр орлон гүйцэтгэлээ. Бяцхан үрсийнхээ төлөө энэ өдрийг зориулан ажиллахдаа туйлын тааламжтай байлаа. Хүүхэд эрхэм хэрэглэгч Аяны хүрээнд иргэн хүнийхээ хувиар эх хүнийхээ хувиар энэ байгууллагатай хамтран ажиллаа.Ихэнхдээ иргэд бид төрийн байгууллагуудын үйл ажиллагааг хүнд суртал ихтэй гэж харж дүгнэдэг бол яг дотор нь ороод ажиллахад үнэхээр төсөөлснөөс өөр байлаа. Ямар ажил хэрэгч, хичээнгүй, боловсролтой,завгүй ажилдаг хамт олон бэ гэдгийг мэдэрч, бахдан суулаа.

Мөн өнөөдөр миний бие ШӨХТГ-ын үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалттай танилцснаас гадна Хүүхэд эрхэм хэрэглэгч аяны хүрээнд хүүхдийг аюулгүй тээвэрлэх, болзошгүй эрсдлээс сэргийлэх, хүүхдийн хоол, хүнсний аюулгүй байдал, стандарт горимд нийцүүлж ажиллаж буй эсэх, хүүхэд хамгаалах төвүүдийн хүүхдэд ээлтэй орчин бүрдсэн эсэх зэрэг хүүхэд болон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тал дээр хяналт, шалгалт хийж ажиллалаа. Энэ дунд E-март худалдааны төв, Тэнгэр худалдааны төв, мөн түргэн үйлчилгээний цэгүүд болон бусад дэлгүүрүүд багтсан болно.Дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн гарах нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй.

Цаашид ч нийгмийн хариуцлагын хүрээнд миний бие өөрийн хийж чадах үйл хэрэг бүхэнд идэвхийлэн оролцож, дэмжин ажиллахаа мэдэгдэж байна. Нэг өдрийн хугацаанд олон зүйлийг мэдэх, өөрийн чадлаараа туслах боломж олгосон ШӨХТГ-ын хамт олондоо гүн талархал илэрхийлье.” гэсэн байна.

Тэгвэл ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсандаа ийнхүү бичжээ. Тэрээр: “Эхний ээлжинд Улаанбаатар хотын хэмжээнд ажиллаж буй бүхий л хүнсний худалдааны төвийн 30000 орчим худалдагч, нийлүүлэгч нарт “ХҮҮХЭД ХЭРЭГЛЭГЧ ЦОЛ” олгож хариуцлагажуулахаар боллоо. Энэ өнөөдрийн ажлын томоохон дүгнэлт болж байна. Дашрамд хэлэхэд хүүхдийн эрүүл аюулгүй хүнсний хувьд бүгд хариуцлагатай байх шаардлагатай гэдэгтээ оролцогчид санал нийлж байна. Нэг өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар -ын Даргаар ажиллаж хүүхдийн төлөө шийдэл гарган, санаачлагатай байсан Ч.Уранхолбоо танд маш их баярлалаа” гэсэн байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!