Ариун цэврийн өрөөг хамгийн хачирхалтай байдлаар ашигладаг улс орнууд

Улс орон бүрийн угаалгын өрөөний соёл харилцан адилгүй байх аж. Энэ нь аялах дуртай, шинэ содон зүйлсэд дурлагсдыг ёстой л гайхшруулж орхидог байна. Өнөөдөр та бүхэндээ тэдгээр сонирхолтой зүйлсийг танилцуулахаар бэлтгэлээ.

Солонгосын угаалгын өрөөн дэх өвөрмөц саван

Дэлхийн бусад улс орнуудад угаалгын өрөөнд ашигладаг саван нь шингэн саван байдаг. Харин Солонгосын саван их л өвөрмөц аж. Нийтийн бие засах газар, томоохон үйлчилгээний газруудын угаалгын өрөөний саван нь шахмал саван байх бөгөөд үүнийгээ хананд суулгаж өгсөн байдаг. Хүмүүс үүнийг ашиглахдаа гараараа үрэх хэрэгтэй болдог.

Японы угаалгын өрөөнд яаралтай тусламжийн товчлуур байдаг

Угаалгын өрөөнд байхад хүнд юу ч тохиолдож болно. Тийм учраас Японд угаалгын өрөөнүүдэд ийм яаралтай тусламжийн товчлуур хонхыг суулгаж өгсөн байдаг. Ялангуяа өндөр настай хүмүүс, хүүхдүүд үүнийг ашигладаг байна.

Японы “Гүнжийн Дуу” систем

Зарим Япон эмэгтэйчүүд хүндээр бие засахдаа дуу чимээ гаргахаас ичдэг. Харин энэхүү ичгүүртэй байдлаас сэргийлэх үүднээс Гүнжийн Дуу хэмээх системийг суулгаж өгсөн байна. Хүмүүсийг суултуур дээр сууснаас эхлэн ус татаж буй мэт чимээ гарах бөгөөд энэ нь үйлчлүүлэгчдийг тухгүй байдлаас аврах юм. Мөн энэ нь зөвхөн дуу чимээ ба ямар нэгэн ус гарздах зүйл үгүй.

Хятадад хэрэглэдэг түгээмэл суултуур

Хятад улс хүн ам ихтэйн дээр аялал жуулчлал өндөр хөгжсөн. Тийм ч учраас олон нийтийн бие засах газрууд ихэвчлэн хэвтээ хэмээгддэг төмөр суултуур ашигладаг байна. Үүнийг олон хүмүүс ашиглахад хамгийн тохиромжтой гэж үздэг.

Камбожийн өвөрмөц суултуур

Камбож улсад нийтийн бие засах газрууд тун ч ховор. Хамгийн сонирхолтой нь тус улсын бие засах өрөөнд тусгай усны хоолой байх бөгөөд хүмүүс бие зассаны дараа ус татах бус, тус хоолойгоор суултуураа цэвэрлэж, бохироо урсгадаг.

Индонезид зүүн гараа бие засахад, баруун гараа хоол идэхэд ашигладаг

 

Тус улсын иргэд зүүн гараа бие засахад ашиглаж, баруун гараа хоол идэхэд ашигладаг байна. Тийм учраас хүнд зүүн гараараа юм өгөх, гар барихыг бүдүүлэг үйлдэлд тооцдог аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!