Грейс Келлигийн хуримын гутлын рентген зураг түүний бяцхан нууцыг дэлгэжээ

Америкийн жүжигчин Грейс Келли Монакогийн хунтайж Раинье III-тэй гэрлэснээс хойш 60 гаруй жилийн нүүр үзэж байгаа ч энэ гайхамшигтай эмэгтэйн эргэн тойронд олон нууц байдаг. Сүүлд гэхэд түүний хуримын ёслолд өмссөн гутлыг рентгенээр харж нэгэн сонирхолтой зүйлийг илрүүлсэн байна. Хамтдаа түүний түүхийн талаар товчхон судалцгаая.

1955 онд Грейс Келли АНУ-ын төлөөлөгчдийн хамт Каннын кино наадамд хүрэлцэн ирээд, ханхүү Рейнер III-тай танилцаж байжээ. Ханхүү жүжигчин бүсгүйд анхны харцаар дурласан гэдэг. Бүсгүйн үзэсгэлэн гоо ханхүүгийн сэтгэл зүрхийг булиглуулж, тэдний хайр дурлалын романс эхлэсэн байна.

Тэд нэг жил орчим захидлаар харилцаж, болзсоны эцэст хуримаа хийхээр шийдсэн байна. Ханхүү Филадельфи хотод ирж, Келлигийн эцэг эхтэй уулзаж, гэрлэх зөвшөөрөл хүссэн аж.

Хунтайж Рейньер 1956 онд Келлитэй гэрлэсэн бөгөөд Монакогийн ордны сэнтийн өрөөнд хуримын ёслол үйлдэж, нэг өдрийн дараа Монакогийн Гэгээн Николас сүмд ахин ёслол үйлдсэн билээ.

Грейс Келлигийн хуримын даашинз маш гоёмсог байсан. Үүнийг MGM-ийн Хелен Роуз болон 30 гаруй хүмүүс олон сарын турш урласан байдаг. Тиймдээ ч түүхэн дэх хамгийн үзэсгэлэнтэй хуримын даашинзны нэгээр нэрлэгддэг билээ.

Гэхдээ бидний анхаарлыг татахуйц өөр нэг зүйл бий: Грейс Келлигийн хуримын гутал. Мэргэжилтнүүд Грейс Келлигийн хуримын гутлыг рентгенээр харахад баруун гутлын улавчнаас дугуй зүйл олжээ.

Энэхүү төмөр эдлэл нь Келлигийн баруун гуталд оёсон зэс зоос байв. Энэ нэгээхэн уламжлал, зан үйл юм. Гүнж гутлынхаа уланд зоос хадгалдаг уламжлалаа дагаж, аз жаргалыг өөртөө хүсч, ийн бяцхан нууцтай болжээ.

Тэр нуусан зоосноос болсон уу? эсвэл жинхэнэ хайр уу? ямартай ч хосууд аз жаргалтай амьдарсан. 3 хүүхдийн аав ээж болцгоож, урт удаан амар тайван амьдарсан билээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!