Би үүнийг нүдэн дороо тавьж унтсан. Харин өглөө нь нүд тойрсон үрчлээс алга болсон байсан шүү!

Нүдний зовхины арьс маш нимгэн, эмзэг байдаг. Хамгийн түрүүнд энд л жижиг үрчлээсүүд үүсэж эхэлдэг байна. Тиймээс энэ хэсэгтээ хамгийн их анхаарал хандуулах хэрэгтэй болдог. Зовхины тосон дээр хэзээ ч бүү гар татаарай. Хамгийн сайныг нь л авах хэрэгтэй.

Нүдний доод зовхины үрчлээ юунаас болж үүсдэг вэ?

  • 25 наснаас хойш бидний бие каллоген ялгаруулах нь багасаж улмаар үрчлээтэж эхэлдэг
  • Тамхи татах
  • Нүүрний хувирал / Өглөө өдөр орой яг л нэгэн хэвийн нүүрний хувиралтай байвал тэгээд л тогтчихно. Инээх, ярвайх гэх мэт/
  • Нарнаас хамгаалахгүй байх
  • Нүүрээ сайн арчлаагүйгээс
  • Сайн амин дэмтэй хоол хүнс хэрэглэхгүй байх
  • Ген / ээж, эмээгээ нэг хараарай. Нэг л өдөр та яг тэдэнтэй адилхан үрчлээтэй болох болно/

Нүдний доод зовхины үрчлээнээс хэрхэн сэргийлэх вэ?

  • Нарны шил зүүх
  • Нарны хамгаалалттай тос түрхэх, өвөл ч гэсэн
  • Чийгшүүл, дахин чийгшүүл / Нүдний доод зовхи нь бусад нүүрний хэсэг шиг тос ялгаруулдаггүй учир нүдний сайн тос түрхэж чийгшүүлэх хэрэгтэй/
  • Зовхины тос түрхэх
  • Эрүүл зөв хоолло / Ус сайн уух хэрэгтэй. Өдөрт дор хаяж 8 аяга ус ууж, хангалттай нойр авч байгаарай/

Тэгвэл одоо хамтдаа нүдний үрчлээс арилгах аргатай танилцъя.

Орц:

  • Гэрийн бяслаг (cottage cheese) – 1 халбага
  • Зөгийн бал – 1 халбага

Орцоо хольж зуурмаг болгоно. Үүнйгээ нүдэн доороо түрхэж, дээр нь гялгар уут нааж 20 минут тайван унтаарай. Сэрээд маскаа авч, нүдээ угаана. Дараа нь хөвөнг бүлээн сүүнд шингээж, нүдээ тойруулж арчихад хангалттай юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!