Дуучин Нара: Энэ их стрессний ард ганцаараа дэлбэртлээ таргалж байгаа минь нөхөргүйнх болохоос их идсэнийх биш

Дуучин Нара буюу М.Нарантуяагийн цахим орчиндоо оруулсан пост олны дунд багагүй эргэлзээ төрүүлээд байна. Тэрээрийн өөрийн цахим хуудсандаа:

“Хүннү 2222 хороололд эсвэл Энканто хотхонд ер нь Орчлон сургуулийн ойр 2-3 өрөө байр(гайгүй үнээр) түрээслүүлэх хүн байвал Нарадаа түрээслүүлчихээрэй. Залилан эмсээс болж 4 өрөө байраа алдаад түрээсийн байр хэсч бгаа хүн бнаа яадын үнэнээрээ сайхан.

Хүү бид 2 ч хөөрхөн л амьдраад байгаа даа. Хүмүүс намайг хэрүүлч, уруулч, заргач хэл амтай есөн шидээр хэлж ярьж л байдаг. Гэвч үнэндээ тэгж яригсдийн хэн нь ч над шиг сэтгэлийн хаттай байж, 200 саяын өрийг чин шударга хөдөлмөрөөрөө дундруулж юу ч болоогүй юм шиг инээж 5 жил чимээгүйхэн таргалаад сууж чадахгүй нь үнэн.

Ийм их хэмжээний өр зээлд унасан эм бүү хэл эр нь ч над шиг инээгээд даваад гарнаа гэж ханцуй шамлан юм юм хийж алдаж онодог нь ховор болсон цаг. Би бол гал дундуур яваа эмэгтэй, би өөрийгөө тэгж тодорхойлмоор байдаг.

Учир нь итгэж найдсан мөрөөдсөн зорьсон зүтгэсэн бүхэн унасан ч өвдгөө гөвөөд дахин босч өөрийгөө хичээхээс гадна бусдыг ч бас хичээж хажуу хавиргадаа тусламжын гараа сунгагчид ховордсон цагт би аль чадахаараа өөртөө ч өрөөл бусдад ч туслан амьдарч байгаа өөрөөрөө бахархдаг.

Гэхдээ үүнээс цааш би хэтэрхий гэнэн цайлган байж бусдыг өөр шигээ бодож найз гэж наалдсан бүхэнд юу байгаагаа зориулахгүй байхаар шийдсэн. Ингэж л хүнийг хүмүүс л эвддэг.

1 хүнд биш нийгэмдээ тустай үйлсэд л өөрийгөө зориулна. Түүнчлэн их олон зүйлд (таргалалт, өр, бизнесийн дампуурал, зарим нэг хуурамч нөхөрлөл гэх мэт) ялагдаж бгаа юм шиг харагдаж байгаа ч үнэндээ бол би амьдралыг ялж байгаа эмэгтэй!!!

Өөр шигээ гал дундуур туучин байгаа олон мянган бүсгүйчүүддээ өөдрөг бүхнийг хүсье. Гялалзаад өг!” хэмээжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!